МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Наймаалж гурван зүрхтэй бөгөөд цус нь цэ...

Наймаалж гурван зүрхтэй бөгөөд цус нь цэнхэр өнгөтэй байдаг

Далайн хамгийн ухаалаг сээр нуруугүй амьтдын нэг болох наймаалж хүний бие махбодоос эрс ялгаатай цусны эргэлтийн тогтолцоотой. Тухайлбал, наймаалж гурван зүрхтэй байдаг нь амьтны ертөнцийн сонирхолтой онцлогуудын нэг юм.

Үнэн
Админ

Далайн хамгийн ухаалаг сээр нуруугүй амьтдын нэг болох наймаалж хүний бие махбодоос эрс ялгаатай цусны эргэлтийн тогтолцоотой. Тухайлбал, наймаалж гурван зүрхтэй байдаг нь амьтны ертөнцийн сонирхолтой онцлогуудын нэг юм.
АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний удирдах газар (NOAA)-ын тайлбарласнаар наймаалжийн хоёр зүрх нь цусыг заламгай руу шахаж, хүчилтөрөгч авахад оролцдог бол гурав дахь зүрх нь хүчилтөрөгчөөр баяжсан цусыг биеийн бусад хэсэгт түгээдэг байна.
Наймаалжийн цус цэнхэр өнгөтэй байдаг нь хүчилтөрөгч тээвэрлэдэг гемоцианин хэмээх зэс агуулсан уурагтай холбоотой. Харин хүний цусанд төмөр агуулсан гемоглобин байдаг учраас улаан өнгөтэй харагддаг.Наймаалж мөн өнгө, арьсны гадаргын бүтцээ өөрчлөх замаар орчиндоо уусаж, дайснаасаа нуугдах чадвартай. Түүнчлэн зарим зүйл нь асуудал шийдвэрлэх, саадыг даван туулах, эд зүйлсийг ашиглах зэрэг нарийн зан үйл үзүүлдэг
Эдгээр онцлог нь наймаалжийг амьтдын мэдрэлийн тогтолцоо, суралцах чадвар, хувьслын хөгжлийг судлах чухал объект болгожээ.

 

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.