МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Юнисеф-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа
Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Беате Дастел (Beate Dastel)-ыг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Беате Дастел (Beate Dastel)-ыг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
Тэрээр өмнө нь ЮНИСЕФ-тэй хамтран хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, “Таблеттай багш” хөтөлбөрийг дэмжиж байсан билээ.

Энэ удаагийн уулзалтаар ОУОХ-ноос хэрэгжүүлж буй Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр (OVEP)-ийг Монгол Улсын хүүхэд бүрд хүртээмжтэй хүргэх, олимпын үнэт зүйлсэд суурилсан зөв хандлага, хүмүүжил, харилцааны соёлыг хүүхэд, залууст төлөвшүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Тусгай олимпын хөдөлгөөний хүрээнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн хөгжлийг дэмжих, нийгмийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм.

Уулзалтын үеэр талууд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, эрх, хамгаалал болон спортын оролцоог дэмжих, хүүхэд бүрд тэгш боломж, хүртээмжийг бүрдүүлэх чиглэлээр МҮОХ болон ЮНИСЕФ-ийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар санал солилцлоо.