МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийл...

Аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.

Үнэн
Админ
 

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон зарлаж, аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээ үнэлэх хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулсан.

Тус хяналтын хуудсанд хандаж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлаа шалгах боломж бүрдсэн юм. 

Ингэснээр аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй болж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад  арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.