“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг зургадугаар сарын 10-наас орон даяар эхлүүллээ. Уг аяны хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо "Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно" хэмээсэн билээ.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг зургадугаар сарын 10-наас орон даяар эхлүүллээ. Уг аяны хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо "Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно" хэмээсэн билээ.
Улс төрийн нам зөвхөн сонгуульд оролцдог байгууллага биш, харин гишүүдийнхээ үнэт зүйл, үзэл бодлыг төлөөлдөг байх ёстой. Намын бодлого, шийдвэрүүд нь гишүүдийнхээ хүсэл сонирхолтой нийцэж байх нь ардчиллын чухал зарчим юм. Тиймээс намын удирдлага гишүүдийнхээ санал бодлыг тогтмол сонсож, шийдвэр гаргах үйл явцдаа тусгах шаардлагатай байдаг. Хэрэв нам гишүүдийнхээ дуу хоолойг үл тоомсорловол итгэлцэл буурч, дотоод ардчилал сулрах эрсдэлтэй. Харин гишүүдийн оролцоог хангаж чадвал нам илүү нээлттэй, хариуцлагатай байгууллага болж хөгждөг. Ийм учраас улс төрийн нам нь гишүүдтэйгээ ижил үнэт зүйл дээр нэгдэж, тэдний эрх ашиг, үзэл бодлыг бодитоор төлөөлөх ёстой.

Иймээс ч энэхүү аян нь Монгол Ардын Намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын Намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, "Гишүүн төвтэй E4 стратеги", намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.
Эрх баригч намын удирдлагууд иргэдээ сонсдог байх нь ардчиллын чухал зарчим. Иргэдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр гаргасан аливаа бодлого, шийдвэр бодит амьдралд илүү нийцдэг. Мөн нийгэмд тулгамдсан асуудлуудыг зөв тодорхойлох боломж бүрдэнэ. Иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгддэг. Засгийн газрын үйл ажиллагаа илүү ил тод, хариуцлагатай болдог. Хамгийн гол нь иргэд өөрсдийгөө шийдвэр гаргах үйл явцад оролцож байна гэдгээ мэдэрдэг. Энэ нь нийгмийн эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг. Мөн иргэдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл сайжирна. Төр, иргэдийн хоорондын харилцаа илүү нээлттэй болдог. Зөрчил, үл ойлголцол үүсэх эрсдэл буурдаг. Иргэдийн оролцоо нэмэгдэх нь хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлдэг. Улмаар улс орны тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.
Иймээс эрх баригч намын удирдлагууд иргэдээ сонсох нь үр дүнтэй, шударга засаглалыг бий болгоход чухал ач холбогдолтой. Учир нь, эцсийн дүндээ ард түмэн л төлөөллөөрөө дамжуулан, төрөө барьдаг билээ. Одоогоор Монгол Ардын Намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна.
Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газраас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм. Тэгвэл энэ удаад Монгол Ардын Намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургадугаар сарын 25-ныг хүртэл ажиллаж, намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзана.
Б.Намуунтуул
"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.