МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Ардын нам-Ард түмэндээ” аян Сүхбаатар а...

“Ардын нам-Ард түмэндээ” аян Сүхбаатар аймгийн Наран, Онгон суманд үргэлжиллээ

Үнэн
Админ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан  “Ардын нам-Ард түмэндээ” аяны Сүхбаатар аймгийн баг тус аймгийн Наран болон Онгон суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.Уулзалтад Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Амарбат, намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг, Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан болон ажлын албаныхан оролцов.

УИХ-ын гишүүн М.Мандхай уулзалтын үеэр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, орон нутагт чиглэсэн хөгжлийн зорилт, хөдөө аж ахуй, малчид, төрийн албан хаагчид, ахмад настан, залуучууд, иргэд рүү чиглэсэн бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.

Мөн намын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэг намын бодлого, үйл ажиллагааны талаар, Стратеги академийн судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч Г.Батсайхан “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийн талаар танилцуулга хийв.

Наран сумын уулзалтаар иргэд хоршооны үйл ажиллагааны үр дүн, санхүүжилтийн зарцуулалт, орон нутгийн төсөв, уул уурхайн үйл ажиллагааны ил тод байдал, төрийн албаны бүтэц, түрээслээд өмчлөх орон сууц, гэрэлтүүлэг, хог, ундны усны асуудлыг хөндөж, санал бодлоо илэрхийллээ.

 

Онгон сумын уулзалтаар иргэд сумын 100 жилийн ой, төрийн шагналд тодорхойлсон асуудал, намын байрны халаалт, төрийн албан хаагчдын орон сууц, эмнэлгийн дуудлагын машин, багш эмчийн хүрэлцээ, холбооны сүлжээ, арьс ширний үнэ, залуу малчдын дэмжлэг, монгол адуу, АМНАТ, ипотекийн зээл, уул уурхайн хайгуулын ил тод байдал зэрэг олон асуудлаар санал хүсэлт, асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай иргэдийн тавьсан санал, асуултыг нэгбүрчлэн тэмдэглэн авч, УИХ дахь намын бүлэг, холбогдох яам, агентлаг, аймаг, сумын удирдлагуудад уламжилж, бодит ажил болгохын төлөө анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.