МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 х...

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Үнэн
Админ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 1992.0 м.кв талбайтай, дөрвөн блок бүхий 36.0м х 22.3м, 19.86м х 29.6м, 42.0м х 16.6м, 30.0м х 18.0м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн. Үүнээс А, Б блок нь зоорьтой, хоёр давхар, В блок нь зоорьтой, гурван давхар, Г блок нь зоорьтой, нэг давхар юм. Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал, дэд өртөөний барилгын гадна фасад, сантехникийн угсралт болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.
 
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.