МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Гомбо: Ахмадын сан байгуулах асуудалд...

Б.Гомбо: Ахмадын сан байгуулах асуудалд анхаарал хандуулж байна

Манай холбоо УИХ, Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Сард хоёр удаа буюу 14 хоногт нэг удаа зохион байгуулж хэвшсэн. Энэ долоо хоногт 30 дахь удаагийн уулзалтаа хийж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцлоо. Нэг удаагийн уулзалтад тогтмол 700 орчим ахмад оролцдог. Эндээс ахмадууд маань төр, засгаас гарч буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээллийг авч, УИХ, Засгийн газрын гишүүдтэй санал бодлоо хуваалцдаг юм. Төр, иргэн хоёрын гүүр болж өгдөг энэ уулзалтын үеэр ахмадууд жинтэй үг хэлдэг. Бас шүүмжлэх нэг нь ч бий. Хамгийн гол нь үүрэг хүлээх, чухал албан тушаал эрхлэхийн бэрхшээл, хүндрэлийг гадарладаг. Өөрсдөө ч хариуцлагатай албан тушаал эрхэлж явсан ахмад манай намд олон байдаг тул төрийн ажлын хүнд хэцүүг ойлгодог. Тиймээс уулзалтын үеэр туршлагаасаа хуваалцаж, аливаа ажлыг урагшлуулах, эрчимжүүлэхийн төлөө үгээ хэлцгээдэг юм. Үүнийг уулзалтад оролцсон хүмүүс сайн мэднэ. Үүнээс гадна бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр цөөнгүй ажил хийж байна. Тэдгээрийн нэг нь яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх ахмадын 184 байгууллагатай хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурагдсан явдал. Энэ арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон миний бие оролцож, ахмадын байгууллагуудынхаа төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Үнэн
Админ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомботой цөөн хором ярилцлаа.

-МАН-ын дэргэдэх СДАХ өнгөрсөн хагас жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна вэ?

-Манай холбоо УИХ, Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Сард хоёр удаа буюу 14 хоногт нэг удаа зохион байгуулж хэвшсэн. Энэ долоо хоногт 30 дахь удаагийн уулзалтаа хийж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцлоо. Нэг удаагийн уулзалтад тогтмол 700 орчим ахмад оролцдог. Эндээс ахмадууд маань төр, засгаас гарч буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээллийг авч, УИХ, Засгийн газрын гишүүдтэй санал бодлоо хуваалцдаг юм.

Төр, иргэн хоёрын гүүр болж өгдөг энэ уулзалтын үеэр ахмадууд жинтэй үг хэлдэг. Бас шүүмжлэх нэг нь ч бий. Хамгийн гол нь үүрэг хүлээх, чухал албан тушаал эрхлэхийн бэрхшээл, хүндрэлийг гадарладаг. Өөрсдөө ч хариуцлагатай албан тушаал эрхэлж явсан ахмад манай намд олон байдаг тул төрийн ажлын хүнд хэцүүг ойлгодог. Тиймээс уулзалтын үеэр туршлагаасаа хуваалцаж, аливаа ажлыг урагшлуулах, эрчимжүүлэхийн төлөө үгээ хэлцгээдэг юм. Үүнийг уулзалтад оролцсон хүмүүс сайн мэднэ. Үүнээс гадна бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр цөөнгүй ажил хийж байна. Тэдгээрийн нэг нь яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх ахмадын 184 байгууллагатай хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурагдсан явдал. Энэ арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон миний бие оролцож, ахмадын байгууллагуудынхаа төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

-Ахмадууд цаашид ямар чиглэлүүдэд анхаарч ажиллахаар ярилцаж тогтсон бэ?

-Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна. Ялангуяа ахмад настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлыг хаяхгүй. Бид өнгөрсөн хугацаанд ч энэ талаар холбогдох газруудад санал бодлоо хэлж, төр засгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэхэд тодорхой алхам хийж чадсан. Яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх ахмадын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцахад тэдний 70 орчим хувь нь дэргэдээ Ахмадын сангүй байсан. Тиймээс СДАХ ахмадын 184 байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг албажуулан бүх аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, Ахмадын сан байгуулах асуудалд анхаарал хандуулж эхэлснийг дурдах нь зүйтэй болов уу.

-Ахмад настнуудын амьжиргааны чанарыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд СДАХ ямар үүрэг оролцоотой байна вэ?

-Ахмадуудын амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал хэд хэдэн зүйлээс бүрдэнэ. Бид энэ чиглэлээр БНСУ-ын туршлагаас судлаад ирсэн. Тэндээс юу анзаарагдсан бэ гэхээр, Ахмадын өдөр өнжүүлэх төвтэй байх чухал юм байна. Өндөр настай эцэг эхээ өглөө нь Өдөр өнжүүлэх төвд хүргэн өгч, орой ажлаа тарахаар ирээд авдаг. Зарим нь тодорхой хураамж төлөөд асруулдаг. Үр хүүхдүүд нь ажилтай, эцэг эхээ үргэлж асраад байх боломжгүй хүмүүс энэ төвд ханддаг нь ахмадуудын хувьд амралтын газар болж өгдөг юм байна.

Тэд тэтгэврээс нь багахан мөнгө авч асаргаа үзүүлдэг ашгийн бус байгууллагууд бөгөөд хүмүүсийг аль болох ая тухтай байхад нь анхаарч, асран халамжлах үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Манай холбоо энэ тал дээр БНСУ-ын талтай хамтарч ажиллахаар ярилцаж, анхны уулзалтаа хийгээд ирсэн. Тэдний туршлагаас судалж эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий.

Түүнчлэн Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд бид тодорхой ажлуудыг хийж байна. Гудамжинд явж байгаа туршлагатай, амьд архивын алтан сан болсон хүмүүс манай улсад цөөнгүй. СДАХ-ны хувьд намын дэргэдэх Бодлогын хороодод тухайн салбарын 2-3 туршлагатай ахмадыг нэгтгэн ажиллуулж эхэлсэн. Залуучуудын шинэлэг ажлуудыг туршлагаараа сэлбэн баяжуулах хүмүүс бол манай ахмадууд. Тиймээс Бодлогын хороод ч энэ ажилд үнэтэй хувь нэмрээ оруулах болов уу гэж бодож байна.

-Танай холбооноос орон нутагт хийж байгаа уулзалтын талаар товч дурдахгүй юу?

-УИХ-ын даргын дэргэд Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдсан. Тэдний төлөөлөл ойрын өдрүүдэд орон нутгуудаар явж уулзалт хийж байна. Хамгийн сүүлд төвийн бүсээс Орхон аймагт уулзалт хийлээ. Нийслэлийн есөн дүүргийн уулзалтуудаа зургадугаар сарын 15-ныг гэхэд дуусгахаар ажиллаж байна. 

-СДАХ гадаад харилцаагаа хөгжүүлж, өнгөрсөн хугацаанд ахмадуудаа туршлага судлуулсан. Энэ ажлаа цаашид хэрхэн өргөжүүлэхээр зэхэж байна вэ?

-Энэ чиглэлээр ажлаа өргөжүүлэхээр Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхүвшин, Н.Энхболд нартай ярилцсан. Мөн БНСУ-ын ахмадын холбооныхонтой биечлэн уулзлаа. Цаашид Вьетнамын ахмадын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Эдгээр байгууллагатай харилцан туршлага солилцох, төлөөлөгч солилцох хэмжээнд ажиллах юм. Одоо бид намын 15 ахмад гишүүнээ Хөх хот руу аялуулах гэж байна. Ирэх есдүгээр сард дахин 15 хүнийг явуулна. Санамж бичгээ зурвал БНСУ руу явах хүнийхээ тоог гаргах юм.

Б.Сэлэнгэ

"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.