МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр БНСУ-ын Сөүл хотын ахмад дайчдын холбоон...

БНСУ-ын Сөүл хотын ахмад дайчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын дараахан хоёр орны дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын нөхөрлөлийг бэхжүүлэх чухал уулзалт Батлан хамгаалах яаманд боллоо.

Үнэн
Админ
 
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын дараахан хоёр орны дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын нөхөрлөлийг бэхжүүлэх чухал уулзалт Батлан хамгаалах яаманд боллоо.
Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-ны урилгаар манай улсад ажлын уулзалт хийхээр хүрэлцэн ирээд буй БНСУ-ын Сөүл хотын Ахмад дайчдын холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МЦНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо болон холбооны удирдлагууд оролцож, өнгөрсөн 6 дугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо хоёр байгууллага хооронд байгуулсан "Харилцан хамтран ажиллах санамж бичиг"-ийг ажил хэрэг болгох, харилцан түншлэлийг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн юм.
Ахмад дайчид бол эх оронч үзэл, сахилга хариуцлагын үлгэр дуурайл төдийгүй улс үндэстний түүхэн ой санамж, цэрэг дайчдын алдар гавьяаг тээгчид билээ. Иймд хоёр орны батлан хамгаалах салбар, ахмад дайчдын байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхой чиглэлүүдээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Батлан хамгаалах яамны зүгээс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.