МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Оюунсүх: “Анагаагч дэр”-ийг сэтгэл шин...

Б.Оюунсүх: “Анагаагч дэр”-ийг сэтгэл шингээж, чанартай үйлдвэрлэхийг зорьдог

“Анх өрхийн үйлдвэрлэлээ  эхлэхдээ  50 кг-ын будааны үр хоёр шуудайг авч, автобусанд чихэлдээд, гэр хүртлээ 300 метр газарт 10 гаруй амарч харьж байлаа. Найзаасаа оёдлын машин гуйж аваад хоёр жил гаран ганцаараа “Анагаах дэр”-ээ хийсэн. Монголын уламжлалт эмчилгээний дэрийг өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Өөрдсөө үйлдвэрлэгч орон байж улс хөгжинө.  Тиймээс нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэхийг зорьсон” хэмээн ярьж байгаа эрхэм бол “Анагаагч дэр”-ийг үүсгэн байгуулагч, ЖДҮ эрхлэгч Батжаргалын ОЮУНСҮХ.

Үнэн
Админ

“Анх өрхийн үйлдвэрлэлээ  эхлэхдээ  50 кг-ын будааны үр хоёр шуудайг авч, автобусанд чихэлдээд, гэр хүртлээ 300 метр газарт 10 гаруй амарч харьж байлаа. Найзаасаа оёдлын машин гуйж аваад хоёр жил гаран ганцаараа “Анагаах дэр”-ээ хийсэн. Монголын уламжлалт эмчилгээний дэрийг өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Өөрдсөө үйлдвэрлэгч орон байж улс хөгжинө.  Тиймээс нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэхийг зорьсон” хэмээн ярьж байгаа эрхэм бол “Анагаагч дэр”-ийг үүсгэн байгуулагч, ЖДҮ эрхлэгч Батжаргалын ОЮУНСҮХ.

“Анагаагч дэр” хэрэглэгчдэд хүрээд 13 жил болжээ. Уламжлалт ганга, будааны үр, хальсны орцтой, цэвэр даавуугаар урласан “Анагаагч дэр” тархийг тайвшруулан, бөх бат амраадаг  эмчилгээний зориулалттай.

Ингээд “Анагаагч дэр”-ийг үүсгэн байгуулагч, ЖДҮ эрхлэгч Б.Оюунсүхтэй ярилцлаа.

 

-“Анагаагч дэр”-ний ач холбогдлоос ярилцлагаа эхэлье. Эмчилгээний энэ дэр ямар нөлөө үзүүлэх вэ?

- Өнөөдөр аль ч насныханд нойрны асуудал байна. Шөнийн нойр бол маш чухал. Шөнө сайхан унтаж амарсан хүн л өглөөг эрч хүчтэй эхлүүлж, тухайн өдрөө ажлын бүтээмж өндөр байдаг.  Манай “Анагаагч дэр” тархины судас тэлж, цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй, тархины даралттай, зулайнаасаа хөлөрдөг хүүхэд, хөгшдөд нэн сайн. Бас хуян хөөрөлтөд сайн, нойргүйдлийг эмчилдэг гэдгээр нь худалдан авагчид маань андахгүй. Ганга өвс нь  хүний тархинд эмчилгээ болдог. Будааны үр сэрүүн чанарынх, хүзүү хөшиж, гоёотохгүй.  Бид дэрээ хийхдээ хүний тав тухыг хангаж, ямар ч хэвд орж болох зориулалтаар үйлдвэрлэдэг.  Худалдан авсан хүмүүс “Баярлалаа. Сайхан унтаж, тархи амарлаа” гэдэг. Энэ нь бидэнд их урам өгдөг. 

-Бүтээгдэхүүний орцоо хаанаас авдаг вэ?

-Үйлдвэрлэл эрхэлсэн эхний жилээ бид гангаа өөрсдөө түүдэг байлаа. Харин одоо Хөвсгөлөөс захиалж, худалдаж авдаг болсон. Намар гангаа аваад хатаана. Дараа нь ишнээс нь салгаж навчийг нь  авна. Ингээд ганганы навч, будааны үр, хальстайгаа хольж хийдэг.  Будааны хальс маань дүүргэлтийн материалд ордог. Өд, сөд хөнгөн байдаг шиг будааны хальс хөнгөн, зөөлөн.

Дэрээ цэвэр даавуугаар хийдэг. Бид нярай хүүхэд, дунд зэргийн болон том хүнийх гэсэн гурван төрлийн дэр үйлдвэрлэдэг. Манайх таван ажилтантай.  Дэрийг жилийн дөрвөн улиралд хийдэг. Бид жилд 5000-8000 мянган дэр хийдэг.

-Танай дэрийг хаанаас худалдан авах боломжтой вэ?

-Борлуулалтаа  онлайн захиалгаар хийдэг. Би үзэсгэлэн худалдаанд оролцож, “Анагаах дэр”-нийхээ ач холбогдлын талаар бусдад таниулдаг. Өнөөдөр манайд Солонгос, Орос, Японы гээд эмчилгээний чанартай төрөл бүрийн дэр оруулж ирж байна. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид бид уламжлалт анагаах ухаанаар, байгалийн бүтээгдэхүүн ашиглан дэр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаад явах боломжтой. Ядаж дэрээ гадаадаас авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэе гэсэн зорилго өвөрлөж байна.

Манай “Анагаах дэр”-ийг худалдан  авсан хүн байнгын үйлчлүүлэгч болдог. Айлд хоносон хүмүүс ирж авна. “ Айлд гангатай дэр дэрлэж унтаад, тархи сайхан амарлаа. Танай хаяг, утсыг аваад ярьж байна. Хаана очиж авах вэ” гэж залгаж асуугаад ирж авдаг.

-Гадаадад байгаа монголчуудаас  захиалга ирж байна уу?

-Солонгос, Япон, Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань захиалж авна. Би каргонд тавиад явуулдаг юм.

-Үнийн хувьд импортын бараанаас хямд уу?

-Манайтай ижил төсөөтэй, том хэмжээний Солонгос дэр 90 мянган төгрөг байдаг.  Харин манайх том хэмжээтэй дэрээ 45.000 төгрөгөөр борлуулж байна. Манайх бүтээгдэхүүнээ  үйлдвэрийн үнээр нь борлуулдаг.

•Том хүний дэр  

60/40 хэмжээтэй  45.000  төгрөг

50/30 хэмжээтэй  30.000 төгрөг

•Нярай хүүхдийн дэр 

40/20 хэмжээтэй 15.000 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Бид эх орны үйлдвэрлэлээ сайн, чанартай хийхийг зорьдог. Манайхаас дэр худалдаж авсан бол “буух эзэн, буцах хаягтай”. Сэтгэл шингээж, чанартай үйлдвэрлэхийг зорьдог. Миний зорилго бол Монголын өв уламжилсан бүтээгдэхүүнийг хойч үедээ өвлүүлэхийг зорьсон. Хүнд нойр чухал. Эрт үеэс өвөг дээдээс маань уламжлалт анагаах ухаанаар өрхийн үйлдвэрлэл эрхэлж,  эмийн ургамлаар дэр хийж, нойроо сайн авдаг байлаа.

Ийнхүү өөрийн хөдөлмөр, зүтгэлээр ЖДҮ эрхэлж, өв тээж, хүн бүрд бат бөх нойрыг бэлэглэх  эрүүл мэндийн дэр урлаж  байна.

“Анагаагч дэр”

Пэйж: “Анагаагч дэр”

Утас: 93111888, 9888 8333

Хаяг: БГД 10 хороолол 30 хороо амины сууц 56.1.1 тоот.

 

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.