МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр БОХХААБХ:Байнгын хорооны тавдугаар сард...

БОХХААБХ:Байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлыг тусгасан тогтоолын төслийг батлав

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.05/ хуралдаан “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл уг тогтоолын төсөлд гишүүдийн саналыг тусгах, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад төслийн хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах санал гаргасныг мэдэгдэв. Иймд хуралдаан даргалагч уг асуудлыгн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


Хуралдааны төгсгөлд “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгийг  хийсэн.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, аялал, жуулчлалын байнгын хорооны тавдугаар сард Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр  төсөлд тусгасан байлаа.

Ингээд “Цаглавар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.