МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрли...

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулахыг үүрэг болгов

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийг холбогдох хэлтэс албадад үүрэг болголоо.

Үнэн
Админ

 Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийг холбогдох хэлтэс албадад үүрэг болголоо.  Тухайлбал,  үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг үе шаттай зохион байгуулах.

Улмаар  худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөх нийтлэг журмын шинэчилсэн зохицуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх, мөн дүүргийн Засаг даргаас хэлтэс алба, хороодын Засаг дарга нарт дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд  “Улаанбаатар марафон-2026” олон улсын марафонд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон “Чингэлтэйн фестиваль” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, “Улаанбаатар спорт менежмент” байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гудамжны спортын фестиваль” арга хэмжээнд байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоог хангаж ажиллах, зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн нөхөн тарилт, арчилгаа, хамгаалалтын ажилд дэмжлэг үзүүлэх, улс, нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж ажиллах, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, өнгө үзэмжийг стандартын шаардлагад нийцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.