МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр COP17 бага хурлын дээд түвшний парламент...

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Үнэн
Админ


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.   



Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хэрхэн хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.


Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзяаа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Д.Лувсанжамц, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди  болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.  


Мөн тэрбээр бид "Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал" сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.

Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус харин бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.




Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, харин бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.


Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн "Үр дүнгийн платформ"-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ. 


Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.


Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломж бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.

Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Үргэлжлүүлэн “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлэг болж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 3
З
Зочин 10 цагийн өмнө
Обращаюсь к вам автовладельцы! Не секрет, что на берегах Невы даже опытный участник движения вполне вероятно нарваться в запутанную передрягу с дорожной полицией. Именно тогда приходит понимание, что без адвоката можно проиграть. Специалисты нашего офиса выполняет максимальный набор помощи автомобильного адвоката. https://avtojurist-spb.best/
З
Зочин 2 хоногийн өмнө
The model license is only one part of the hosting decision. A managed API reduces infrastructure work, but it also places rate limits, data handling terms and model changes outside the application team's direct control. This <a href="https://ai-software-development.net">hosted model planning guide</a> can frame the initial comparison. Start with the workload, not a model leaderboard. Check whether prompts may leave the chosen environment, whether latency needs reserved capacity and whether version pinning is available. Review the provider's retention policy before sending production data, and do not assume the default fits the workload. https://ai-software-development.net A <a href=https://ai-software-development.net>custom AI development review</a> should also define a fallback for throttling or provider downtime. Hosted inference fits when the team accepts those dependencies in exchange for less serving infrastructure.
З
Зочин 1 долоо хоногийн өмнө
Multilogin Alternatives: 7 Cheaper Antidetect Browsers If you have been paying $99 or more per month for Multilogin and wondering whether the price still makes sense, you are not alone. I spent the last six weeks rotating through seven antidetect browsers to find a multilogin alternative that keeps the fingerprint isolation I need while cutting costs and removing extra subscriptions. Several newer tools now bundle features that Multilogin still charges add-ons for, and one of them, OmoBrowser, quietly solved my biggest pain point: captcha services as a separate bill. Below are my hands-on notes on each tool, organized by what matters most for testing, automation, privacy-focused browsing, and team-based account management. Why Look Beyond Multilogin in 2026? Multilogin pioneered the antidetect space and still delivers solid fingerprint spoofing. The problem is total cost of ownership. A standard plan starts at $99 per month for 100 profiles. Add a captcha solving service and you are spending $140 to $180 per month before proxies. For small teams and solo operators, cheaper alternatives now cover the same ground with fewer moving parts. 7 Antidetect Browsers Worth Testing 1. OmoBrowser (https://omobrowser.com/) Price: Plans start at $49 per month for 100 profiles ($0.49 per profile). Captcha solving is included. OmoBrowser is the antidetect browser with AI CAPTCHA solving built into the core. Solves happen inside the same fingerprint context as the browser session, meaning the captcha answer comes from the same IP, canvas hash, and WebGL profile as the rest of your activity. That consistency reduces account flags compared to routing captchas through an external service. See the full feature set for this antidetect browser with built-in CAPTCHA solving at https://omobrowser.com/ before you decide. The engine behind it is OMOCaptcha (https://omocaptcha.com/), which has processed over 100 million captchas with a 99 perc