Дарханы охид Вьетнамаас авьяасын титэмтэй ирлээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын нийслэл Ханой хотод 11 дэх жилдээ зохион байгуулагдсан “Idol kids international fashion show-2026” амжилттай зохион байгуулагдлаа. Хүүхдийн авьяас, тайзны ур чадварыг олон улсад харуулах боломж олгодог тус уралдаанд 10 орны 53 модель оролцсон юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 15 хүүхэд оролцох урилга хүлээж авсан байна. Хилийн чанадад зохион байгуулагдсан авьяас чадварын тэмцээн бүрд монгол охид амжилттай оролцдог уламжлал энэ удаад ч давтагдлаа.
Дархан-Уул аймгийн “Mongol II” агентлагаас гэхэд есөн шавь шалгарч, Бат-Эрдэнэ овогтой Нандин-Эрдэнэ Promising model, Best costume шагнал, тус шоуны хамгийн нэр хүнд бүхий Grand prix цом, титмийн эзэн боллоо.
Авьяаслаг охидын шагналын жагсаалт:
•Ч.Номундарь-Stylish model
•Б.Бэхи-Stylish model
•Н.Шинэбүрэн-Promising model, Photogenic model, Model champion
•П.Ариунзаяа-Best costume
•М.Солонго-Promising model, Dance chiompan
•М.Арвин-Frist runner up model
•М.Есүгэн-Grand prize model
•А.Амира-Stylish model