МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм "Дэлхийн ур чадвар" олон улсын байгуулла...

"Дэлхийн ур чадвар" олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өнөөдөр тус байгууллагын Эвент зохион байгуулалт хариуцсан захирал Mark Callaghan болон Эвент зохион байгуулалтын ахлах менежер Michelle Hardy нарыг хүлээн авч уулзлаа. Учир нь “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын Ерөнхий ассемблейн 2027 оны ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохиох байгуулах эрхийг Монгол Улс 2025 онд авсан.

Үнэн
Админ
Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын бодлого, үйл ажиллагааг байнга талархан дэмжиж, улс хоорондын болон бус нутгийн хэмжээний арга хэмжээнд боломж нөөцөө дайчлан оролцсоор ирсэн.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өнөөдөр тус байгууллагын Эвент зохион байгуулалт хариуцсан захирал Mark Callaghan болон Эвент зохион байгуулалтын ахлах менежер Michelle Hardy нарыг хүлээн авч уулзлаа. Учир нь “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын Ерөнхий ассемблейн 2027 оны ээлжит хурлыг Улаанбаатар хотод зохиох байгуулах эрхийг Монгол Улс 2025 онд авсан.
Энэ хүрээнд 2027 онд дэлхийн ур чадвартнуудын цугларалт Монгол Улсын нийслэл Улаанбатаар хотод зохион байгуулагдах болсон.
“Worldskills General Assambly Ulaanbaatar-2027” нь дэлхийн эдийн засаг, технологийн хөгжлийн хандлагаас хамаарсан ур чадварын хөгжлийн цоо шинэ хандлага үзэл баримтлалын тухай дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн санал солилцох онцгой чухал талбар болон тэмдэглэгдэн үлдэх юм.
Mark Callaghan, Michelle Hardy нар энэхүү ассамблейн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Монгол Улсад ажиллаж байна.
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.