МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ Дональд Трампийг дагалдан БНХАУ-д айлчил...

Дональд Трампийг дагалдан БНХАУ-д айлчилсан Америкийн тэрбумтнууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар  энэ сарын 13-15-ны хооронд тус улсад төрийн айлчлал хийлээ. Ши Жиньпин болон Дональд Трамп нар энэхүү айлчлалын үеэр Хятад-АНУ-ын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн талаарх томоохон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч есөн жилийн дараа БНХАУ-д айлчилсан нь энэ бөгөөд талууд аль аль нь энэхүү айлчлалыг түүхэн айлчлал хэмээн тодорхойлж байв. Дональд Трамп энэ удаагийн айлчлалдаа Америкийн бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийг дагуулан ирсэн бөгөөд тэд бүгд Хятадтай хийх хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа тэмдэглэн, АНУ, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Элон Маск уулзалтын үр дүнг "Гайхалтай" хэмээн тодорхойлсон юм. Тэгвэл Дональд Трампийг дагалдан БНХАУ-д айлчилсан Америкийн тэрбумтнууд хэн хэн байв?

Үнэн
Админ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар  энэ сарын 13-15-ны хооронд тус улсад төрийн айлчлал хийлээ. Ши Жиньпин болон Дональд Трамп нар энэхүү айлчлалын үеэр Хятад-АНУ-ын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн талаарх томоохон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч есөн жилийн дараа БНХАУ-д айлчилсан нь энэ бөгөөд талууд аль аль нь энэхүү айлчлалыг түүхэн айлчлал хэмээн тодорхойлж байв.

Дональд Трамп энэ удаагийн айлчлалдаа Америкийн бизнесийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийг дагуулан ирсэн бөгөөд тэд бүгд Хятадтай хийх хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа тэмдэглэн, АНУ, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Элон Маск уулзалтын үр дүнг "Гайхалтай" хэмээн тодорхойлсон юм.

Тэгвэл Дональд Трампийг дагалдан БНХАУ-д айлчилсан Америкийн тэрбумтнууд хэн хэн байв?

Elon Musk (Элон Маск)

—"Tesla" болон "SpaceX"-ийн гүйцэтгэх захирал.

Цахилгаан автомашин, сансрын технологи, хиймэл оюуны дэд бүтэц хөгжүүлдэг. Bloomberg-ийн үнэлгээгээр түүний хөрөнгө 680 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна.

* Tim Cook (Тим Күүк)

—"Apple" компанийн гүйцэтгэх захирал.

Ухаалаг гар утас, компьютер, программ хангамжийн дэлхийн тэргүүлэх компани бөгөөд зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.доллар орчимд хүрдэг.

 

* Jensen Huang (Женсен Хуан)

— "NVIDIA" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.

AI чип, дата төвийн технологийн зах зээлийг тэргүүлж буй "Nvidia"-гийн үнэлгээ дөрвөн их наяд ам.долларт ойртсон талаар зах зээлийн мэдээллүүдэд дурджээ. "Huang"-ийн хувийн хөрөнгө 180 тэрбум ам.доллар давсан байна.

 

* Larry Fink (Ларри Финк)

— "BlackRock" компанийн тэргүүн.

Дэлхийн хамгийн том хөрөнгө удирдлагын компани бөгөөд 11 их наяд ам.доллароос давсан хөрөнгөтэй.

 

* Stephen Schwarzman (Стивен Шварцман)

— "Blackstone" группийн үүсгэн байгуулагч.

Хувийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон тоглогч бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгийн сантай.

 

* David Solomon (Дэвид Соломон)

— "Goldman Sachs"  банкны гүйцэтгэх захирал.

Хөрөнгө оруулалтын банк, үнэт цаас, санхүүгийн зөвлөх үйлчилгээний дэлхийн томоохон байгууллагын нэг.

 

* Jane Fraser (Жэйн Фрейзер)

— "Citigroup" компанийн гүйцэтгэх захирал.

Дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын банкны групп.

 

* Kelly Ortberg (Келли Ортберг)

 — "Boeing" компанийн тэргүүн.

Иргэний болон цэргийн нисэх онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Хятадтай хийх онгоц нийлүүлэлтийн шинэ хэлэлцээр яригдаж буй талаар мэдээлжээ.

 

* Cristiano Amon (Кристиано Амон)

— "Qualcomm"компанийн гүйцэтгэх захирал.

Гар утасны чип, 5G технологийн салбарт тэргүүлэгч компани.

 

* Sanjay Mehrotra (Санжай Мехротра)

— "Micron Technology"  компанийн тэргүүн.

Санах ойн чип, дата хадгалалтын технологи үйлдвэрлэдэг.

 

* Michael Miebach (Майкл Мибах)

— "Mastercard" компанийн гүйцэтгэх захирал.

Дэлхийн цахим төлбөрийн сүлжээний томоохон оператор.

 

* Ryan McInerney (Райан Макинерни)

— "Visa" компанийн тэргүүн.

Дэлхийн хамгийн том төлбөрийн сүлжээний нэг.

 

* Larry Culp (Ларри Калп)

— "GE Aerospace" компанийн гүйцэтгэх захирал.

Нисэх хүчний хөдөлгүүр, инженерийн дэвшилтэт технологи үйлдвэрлэдэг.

 

* Brian Sikes (Брайан Сайкс)

— "Cargil"  компанийн тэргүүн.

 Хөдөө аж ахуй, хүнсний нийлүүлэлтийн дэлхийн хамгийн том хувийн компаниудын нэг.

 

* Jacob Thaysen (Якоб Тайсен)

— "Illumina" компанийн гүйцэтгэх захирал.

Геномын шинжилгээ, биотехнологийн төхөөрөмж үйлдвэрлэдэг.

 

* Jim Anderson (Жим Андерсон)

— "Coherent" компанийн тэргүүн.

Лазер, оптик болон хагас дамжуулагчийн технологийн чиглэлээр ажилладаг.

 

* Dina Powell McCormick (Дина Пауэлл Маккормик)

— "Meta" компанийн төлөөлөгч.

М.Алтаннар

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

 

 

 

#Гадаад мэдээ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.