МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Дорнын говийн ахмадууд Манжуур, Хайлаар...

Дорнын говийн ахмадууд Манжуур, Хайлаар хотод аялаад ирлээ

Үнэн
Админ

УИХ-аас Ахмад настны тухай хуулийг 2017 онд баталсан билээ. Хууль батлагдсанаас хойш төрийн бүх шатны байгууллага, ахмадын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд  хуулийн хэрэгжилтэд анхаарч  ахмадууд зөвхөн  ахмадын баяраараа ганц баярлаад хоцрох биш, жилийн турш тэдний  чөлөөт цагийг зөв өнгөрүүлж,  ганцаардлаас сэргийлэхэд анхаарч гадаад, дотоодын аялалд хамруулж  газар үзүүлэх,  дуу бүжиг, цэнгээнд оролцуулах, эрүүл мэндийг нь дэмжиж амралт сувилалд явуулах,  хүсэл сонирхолд нь нийцсэн хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ахмад настны хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн олон ажлыг хийсээр байгаа билээ. 


Монголын  Ахмадын  холбоо, “Монголын  үнэн” сонин, “Дорнын  манхан тур”  ХХК хамтран ахмадуудыг  аялалд  хамруулахыг  дэмжих  хүрээнд  “АХМАДУУД АЯЛЖ ЯВНА”  цуврал нийтлэл  гарган аялуулж буй.  Өнгөрсөн хугацаанд  Дорнод аймгийн Халх гол сум, Булган сум, нийслэлийн  СХД-ийн ахмадууд  энэхүү аялалд хамрагдсан билээ. Энэ удаад  Дорноговь аймгийн  нийт 7600  ахмадын төлөөлөл  болох  110 ахмад  БНХАУ-ын  Алтан Манжуур, Сувдан Хайлаар хотоор саяхан аялаад ирлээ. 


Дорноговь аймгийн ахмадын хороо нь  бүрэлдэхүүндээ 14 сум, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд 38 салбар хороотой.  Тус хороо нь  2017 онд  Улсын тэргүүний Ахмадын хороо, 2020 онд Аймгийн тэргүүний  төрийн бус байгууллага, 2021 онд Монгол  Улсын  Шилдгийн  шилдэг  Ахмадын хороогоор шалгарсан бөгөөд  тус хороог  Монголын  Ахмадын  холбооны  удирдах зөвлөлийн гишүүн, Аймгийн төрийн албаны зөвлөлийн гишүүн  С.Ичинхорол удирддаг. Ахмадын хороо нь  дэргэдээ  нөхөн сэргээх эмчилгээний  “Энэрэл” төвийг  ажиллуулж,  ахмадын идэвхтэй насжилтыг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж  буй.  Мөн “Ханьсахын жаргал”,  “Мөнхийн залуу- Мөрдөстэй ахмадууд”, “Судартай аялал” зэрэг арга  хэмжээг тогтмол  зохион  байгуулахын  зэрэгцээ Ахмадын хорооны  дэргэд  байгуулагдсан,  хөгжмийн зохиолч  Б.Ганболдын  удирддаг  “Мөнгөн чавхдас” чуулга нь  олон ахмадын  талархлыг  хүлээжээ.  Түүнчлэн  Эрээн хотын  Гадаад  харилцааны  хэлтэстэй  хамтран  хоёр хотын  ахмадуудыг  айлчлуулах, аялуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. 


Б. Дэлгэрсайхан: Олон ахмадууд  “Дорнын манхан тур” ХХК-аар  Манжуур хот руу  аялаарай  гэж  хүсье

/Дорноговь аймгийн Ахмадын хорооны ажилтан/

-Бид  “Дорнын манхан тур”  ХХК-ийн  аяллыг сонгон  Манжуур хотод  тав хоног аялаад ирлээ.  Аяллын  хөтөлбөрийн дагуух  бүх үзвэр үйлчилгээнд  хамрагдан  олон сайхан зүйл  үзэж,  тохилог зочид буудалд  байрлан сайхан  аялсандаа сэтгэл өндөр байна. Ялангуяа  “Ихэр Матрёшка” зочид буудлын  дизайн нь үнэхээр гайхамшиг. Мөн  47 давхар цамхаг, гурван улсын шоу, Манжуур толгой, Кремлийн хувилбар, Түүхийн музей, Хайлаарын Чингисийн талбай,  Амьтны хүрээлэн  их таалагдсан.
 Ингээд  “Дорнын манхан тур”  ХХК-ийн хамт олонд  баярлалаа гэж хэлье. Олон олон ахмадууд  “Дорнын манхан тур” ХХК-аар  Манжуур хот руу  аялаарай  гэж  хүсье. 

 И.Энх-Амгалан:“Дорнын манхан тур” ХХК-д талархсанаа илэрхийлье

/Алтанширээ сумын Ахмадын хорооны дарга/
 
-Манай сумын  ахмадууд  энэ аялалд хамрагдан тохилог буудалд тухлан олон зүйл үзэж сайхан аяллаа.  Ялангуяа  Манжуур хотын  Уурхайн музей,  “Матрёшка” зочид буудал,  Арслан зааны хүрээлэн, Кремлийн хувилбар,  Хайлаарын Чингисийн талбай, гурван улсын шоу  арга  хэмжээ их сонирхолтой байсан.  Харин Дорнод аймгаас Хавиргын боомт хүртэл 120 км  хатуу хучилттай замын ажил их удаан байгаад  холбогдох газрууд анхаармаар. Ингээд биднийг  тав тухтай аялуулсан “Дорнын манхан тур” ХХК-д талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.