Дотоодын бордоо үйлдвэрлэгчидтэй санал солилцох уулзалт зохион байгууллаа
Хэлэлцүүлгийн үеэр талууд дараах асуудлуудад анхаарал хандууллаа. Тухайлбал, бордоо үйлдвэрлэгчид: "- Дотоодын бордоог зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг онцолж, төрөөс борлуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн бордоо үйлдвэрлэгчид дотоодын бордооны нэгдсэн катологи гаргах, судлаачидтай хамтран бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэхэд хялбар болгох тал дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хамтран хийх" санал гаргаж хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Өнөөдөр ХХААХҮЯ-наас салбарын гол тулгуур болсон хөрсний үржил шимийг хамгаалах, таримал ургамлын нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дотоодын бордоо үйлдвэрлэгчидтэй санал солилцох уулзалтыг цахим болон танхимаар зохион байгууллаа.
Уулзалтаар бордоо үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн талаар үйлдвэрлэгчид, судлаачдын саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтад ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төв, Ургамал хамгааллын газар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, салбарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулийн төлөөлөл болон бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр талууд дараах асуудлуудад анхаарал хандууллаа. Тухайлбал, бордоо үйлдвэрлэгчид: "- Дотоодын бордоог зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг онцолж, төрөөс борлуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн бордоо үйлдвэрлэгчид дотоодын бордооны нэгдсэн катологи гаргах, судлаачидтай хамтран бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэхэд хялбар болгох тал дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хамтран хийх" санал гаргаж хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Харин Эрдэм шинжилгээний байгууллагууд: "- Бордоо үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, лабораторийн туршилт, судалгааны ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, туршилт хийхэд зориулсан талбай гаргаж өгөх"-өд нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд бодлогын зохицуулалтын хүрээнд ойрын хугацаанд дотоодод үйлдвэрлэж буй бүх төрлийн бордоог Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн сорилт, туршилтад хамруулж, чанарын баталгаажуулалт хийхээр тогтов.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ: "-Богино хугацаанд үйлдвэрлэгчид бордоог хэрэглэхэд хялбар болгох, бүтээгдэхүүнээ сурталчилахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл өгөх, бүтээгдэхүүний нэр төрөл, хөгжүүлэлтээ хамтран хийх, судалгааны арга зүйг нэг болгох, урамшууллыг бордоогоор олгох боломжийг судалж буйгаа" илэрхийлэв. Мөн бордооны импорт, үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг бүрэн хамарсан бүртгэл, зөвшөөрлийг нэгдсэн зохион байгуулалттай болгох, бордооны чанар, найрлага, аюулгүй байдлыг тодорхойлох стандарт, шошгололтын шаардлагыг тодорхой болгох, тариаланчдад зориулсан хэрэглээний заавар, зөвлөмжийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж түгээх шаардлагатай байгаа онцлов.



