МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Дундговийн Луус суманд Enam 3.0 платформ...

Дундговийн Луус суманд Enam 3.0 платформыг ашиглаж санал хүсэлтээ өгөх талаар сургалт мэдээлэл өглөө

Үнэн
Админ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Луус суманд энэ сарын 18-нд ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал, Хяналтын ерөнхий хорооны Ахлах хянан шалгагч Ц.Баярболд, хянан шалгагч С.Солонго нар ажиллаж байна.

Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа Луус сумын Монгол Ардын намын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг нээж Засгийн газрын бодлого үйл ажиллагаа шинээр хэлэлцэж байгаа хууль тогтоомж болон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал “Гишүүн төвтэй E4 стратеги” түүний хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформыг хэрхэн ашиглах, түүгээр дамжуулан Монгол Ардын намын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хэрхэн түргэн шуурхай авч өөрийн санал хүсэлтээ өгөх талаар сургалт мэдээллийг хийв.

Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Дундговь аймгийн Луус сумын малчин, намын ахмад гишүүн Ш.Алтанцэцэгийн хотоор зочилж санал хүсэлтийг нь сонслоо.

 

Мөн тус сумын Бизнес хөгжлийн төвөөр орж хувиараа бизнес эрхлэгч Ж.Сайнбаяр захиралтай “Монгол гоёл” оёдлын газрын  үйл ажиллагаатай танилцлаа. Ж.Сайнбаяр нь Луус сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгч гишүүн бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төр засгаас бодлогоор дэмжиж байгаад талархаж явдгаа илэрхийлж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулж Луус  сумын намын хорооны дарга Э.Хөхөөхүү, дэд дарга н.Гансүх нар асуудлыг анхааралдаа авч  түргэн шуурхай шийдвэрлэж хариу мэдэгдэхээ илэрхийллээ.Дундговь аймгийн Луус сумын хоёрдугаар багт тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явагдаж байгаатай холбоотой намын гишүүдийн хүрээнд уулзалт сургалтыг зохион байгуулж ажиллалаа.  

“Ардын нам- Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Сайнцагаан суманд үргэлжилж байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.