Дүүргийн онцгой байдлын хэлтэс тоног төхөөрөмжийн нөөцөө нэмэгдүүллээ
Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс ой хээрийн гал түймэр унтраах, осол аваарын үед ашиглах 29 нэр төрлийн 121 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийлээ. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлийг бууруулах, ой, хээрийн болон обьектын гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын хэлтэст ой, хээрийн гал түймрийн үед ашиглах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Тодруулбал, эдгээр 120 гаруй тооны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр нь гамшгийн үед шуурхай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.