Д.Жавзандорж: Бусдын сайн сайхны тулд мод тарих, түүнийгээ арчлан ургуулахад улам их хичээл зүтгэл гаргацгаая
Уг аянтай холбоотойгоор Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан Д.Жавзандорж “Бурхны сургаальд айлдахдаа бидний амьдралын сав ертөнц талдаа хамааралтай зарим зүйлийг тодотгосон байдаг. Тэдгээрийн нэг бол цэвэр агаар зэрэг эерэг зүйлийг авч байж хүмүүн бид урт наслах, эрүүл байх хүчин зүйл бүрддэг. Тийм учраас хүн төрөлхтөн аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан байхын тухайтад сав ертөнцөд мод тарих тэргүүтэн энэ бүгдийг хичээх хэрэгтэй байна. Ийм уялдаатай. Түүнээс гадна бид бусдын тусаар өнөөдөр амьдарч байгаа. Тийм учраас бусдад тусалсны ачийг нь бид хүргэх хэрэгтэй. Бусдад туслах нэг арга бол бусдыг яавал эрүүл байх, аз жаргалтай байх вэ гэдгийг тунгаах ёстой.
Энэ оны тавдугаар сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл "Тэрбум мод" үндэсний өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран "Сав ертөнцөд мод таривал Шим ертөнцөд буян арвижна" мод тарихыг уриалсан аяныг зохион байгуулж буй юм.
Уг аянтай холбоотойгоор Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан Д.Жавзандорж “Бурхны сургаальд айлдахдаа бидний амьдралын сав ертөнц талдаа хамааралтай зарим зүйлийг тодотгосон байдаг. Тэдгээрийн нэг бол цэвэр агаар зэрэг эерэг зүйлийг авч байж хүмүүн бид урт наслах, эрүүл байх хүчин зүйл бүрддэг. Тийм учраас хүн төрөлхтөн аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан байхын тухайтад сав ертөнцөд мод тарих тэргүүтэн энэ бүгдийг хичээх хэрэгтэй байна. Ийм уялдаатай. Түүнээс гадна бид бусдын тусаар өнөөдөр амьдарч байгаа. Тийм учраас бусдад тусалсны ачийг нь бид хүргэх хэрэгтэй. Бусдад туслах нэг арга бол бусдыг яавал эрүүл байх, аз жаргалтай байх вэ гэдгийг тунгаах ёстой.
Жишээ нь мод тарьж, түүнийгээ арчилж, ургуулж өгснөөр бусад хүмүүст ачийг нь хариулах, сайн сайхныг жаахан ч гэсэн бэлэглэх боломж бүрдэнэ. Мод тарих тэргүүтэн энэ бүгдэд хичээхээс гадна хүмүүн бид оюун санаагаа удирдаж, зохисгүй үйлдэл зэргээс бүгдээс ангид байхад дор бүрнээ хичээх, мөн мод тарьж ургуулж арчлахаас гадна оюун санаагаа удирдаж, яавал зохисгүй үг хэрэглэх, буруу бодолд автахгүй байх вэ гэж дор бүрнээ хичээх юм бол гадна талд тарьсан мод, гадна талд хичээж арчилж байгаа байгаль дэлхий маань бидэнд ач тусаа хайрладаг. Энэ сав шим ертөнцийн уялдаа. Үүнийг болгоож буй та бүхэндээ уриалахад бусдын сайн сайхны тулд мод тарих, түүнийгээ арчлан ургуулахад улам их хичээл зүтгэл гаргацгаая” хэмээн уриаллаа.