МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм “ЭМЭГТЭЙЛЭГ ЭНЕРГИ 360” онлайн эвентэд у...

“ЭМЭГТЭЙЛЭГ ЭНЕРГИ 360” онлайн эвентэд урьж байна

Дуучин Ч.Уранхолбоо ба түүнтэй хамтрагч баг хамт олон сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн соёл, хүмүүжил, төлөвшилд суурилсан нөлөөллийн аяныг санаачлан, зохион байгуулж заншсан юм. Таван жилийн хугацаанд “Жаргалтай ээж”, “Одонтой ээж”, “Санхүүгийн сахилга баттай ээж”, “Орлоготой ээж”, “Хуримтлалтай ээж” үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор 3000 гаруй ээжийг хамруулжээ. Үүний үр дүнд бүх насны эмэгтэйчүүд бизнесийн гараагаа зөв эхлүүлж, орлого, зарлагын тооцооллоо сайжруулан, хуримтлал үүсгэж амьдралын чанараа сайжруулснаа бахархан ярих дуртай. Олуулаа бол хол явна гэдэг. Эвентүүдийн үеэр нэгдмэл хамт олон болж, сайн сайхан руу тэмүүлэгч, үлгэр жишээ нөхөрлөл эндээс үүсдэг.

Үнэн
Админ
 
 
 
Дуучин Ч.Уранхолбоо ба түүнтэй хамтрагч баг хамт олон сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн соёл, хүмүүжил, төлөвшилд суурилсан нөлөөллийн аяныг санаачлан, зохион байгуулж заншсан юм. Таван жилийн хугацаанд “Жаргалтай ээж”, “Одонтой ээж”, “Санхүүгийн сахилга баттай ээж”, “Орлоготой ээж”, “Хуримтлалтай ээж” үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор 3000 гаруй ээжийг хамруулжээ. Үүний үр дүнд бүх насны эмэгтэйчүүд бизнесийн гараагаа зөв эхлүүлж, орлого, зарлагын тооцооллоо сайжруулан, хуримтлал үүсгэж амьдралын чанараа сайжруулснаа бахархан ярих дуртай. Олуулаа бол хол явна гэдэг. Эвентүүдийн үеэр нэгдмэл хамт олон болж, сайн сайхан руу тэмүүлэгч, үлгэр жишээ нөхөрлөл эндээс үүсдэг. 
Энэ жилийн хувьд “Эмэгтэй энерги 360” онлайн эвентийг энэ сарын 22-нд ганцхан удаа хийхээ зарлалаа. Эмэгтэйлэг энерги гэдэг ойлголт улс төр, нийгэм, соёлын түвшинд авч үзвэл чухал үнэт үзэл санаа. Улс орны хувьд зөөлөн хүч, энэрэл, сонсох чадвар, алсын хараа, хамтач уур амьсгал зэрэг чанаруудын тухай ойлголт байдаг. Хэт хүйтэн, хүчний бодлого давамгайлсан, аливаа шийдвэрийг тулгасан нийгэмд удаан амьдрахаас хүмүүс залхдаг. Харин эмэгтэйлэг энерги давамгайлах үед гэр бүл тогтвортой, хүүхдэд тавих анхаарал халамж бүх түвшинд сайжирч, соёл урлаг хөгжин, хүмүүс хоорондын үл итгэлцэл багасах нь бий. Өндөр хөгжилтэй орнууд эдийн засгаа зөвхөн үйлдвэрээр биш иргэдээ нийгэмшүүлж, энэрэл хайр, ёс зүй, дэг журмыг эрхэмлэсэн хүн төвтэй болгож, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор хөгжүүлсэн байдаг.
Эмэгтэйлэг энерги багасахад амар тайван, энэрэл хайр дутмагшдаг аж.
Хэчнээн хүчирхэг эмэгтэйчүүд байлаа гээд эмэгтэйлэг энергигүй бол бүсгүй хүний зөөлөн, дулаан байгалийн чанар үгүйлэгддэг. Үүнийгээ баланслаад сурчихвал бүх л ажил, амьдрал нь амжилттай, аз жаргалтай, баяр баясалтай болдог. Харамсалтай нь жил ирэх бүр эмэгтэйчүүд ажил, амьдарлын ачааллаас болоод нэг талыг хэтийдүүлэн зөвт байдал алдагддаг. Үүнээс гарах боломж, гарцыг “Эмэгтэй энерги 360” онлайн эвентээс суралцах юм байна. 
Онлайн эвентэд суралцах ээжүүдэд охинтойгоо сурах эрх олгох тухай зохион байгуулагчид ярив. Онлайн эвэнт хадгалдагддаг тул бүсгүйчүүдийн хувьд дотоод хүч, гадаад гоо үзэсгэлэн, өөрийн үнэ цэн, санхүү, ажил амьдралын тэнцвэр гээд амьдралд хэрэгтэй олон чадварын сургалтыг хүссэн үедээ сэргээж үзэх боломжтойгоороо давуу талтай.
 
Бүсгүйчүүдэд зориулсан “Эмэгтэй энерги 360” онлайн эвент:
 
Хэзээ: 2026.05.22
Хэлбэр: Zoom уулзалт + Шууд харилцаа + Асуулт хариулт
Хөтөлбөр:
-Дотоод хүч & Далд ухамсар. “Амжилтыг бүтээх нууц” (Далд ухамсрын мастер Д. Ууганжаргал)
-Эмэгтэй энерги & Гадаад төрх. “Гоо сайхан, стиль, өөртөө итгэх итгэл”. (Стилист Маяка)
-Үнэ цэн & Мөнгө. “Орлогоо өсгөх бодит төлөвлөгөө”. (Бизнес ментор Э. Хишгээ)
-Амьдралын тэнцвэрт байдал өөрийгөө хайрлахаас эхлэлтэй. “Бүсгүй ертөнц” илтгэл
/Монгол Улсын “Гэр бүлийн элч”, Алдарт эхийн 1, 2 дугаар одонт, “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо/
Эрч хүчтэй, урам зориг дүүрэн, бодит өөрчлөлтийг эхлүүлэх онлайн эвентэд урьж байна. Хэрэв та дотоод эрч хүч, эмэгтэйлэг энергиэ сэргээж, шинэ боломжуудын үүдийг нээхийг хүсэж байвал яг одоо бүртгүүлээрэй.
-Үндсэн үнэ: 188,000₮
-Эрт бүртгэлийн үнэ: 88,000₮
Бүртгэл баталгаажуулах: Э. Майнбаяр /Голомт банк: MN930015001105695400/ Гүйлгээний баримтаа илгээн бүртгэлээ баталгаажуулна уу.
 
 
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭНЕРГИЙГ ҮГҮЙ ХИЙДЭГ 10 ЗҮЙЛ...
 
Аз жаргалтай эмэгтэй эргэн тойрныхоо хүмүүсийг гэрэл гэгээгээр дүүргэдэг. Ямар шалтгаан эмэгтэй энергийг үгүй хийдэг вэ?
 
1. Хууран мэхлэлт
Та зөвхөн миний эр хүн байх ёстой хэмээн сонгосон эр хүнээ ардуур нь муу хэлэх, шалтгаангүй хардах, хэт өмчлөх эсвэл хуурч мэхлэх нь таны болоод үр хүүхдийн тань энергийг үгүй хийдэг. Эрчүүдийн хувьд ч гэсэн эхнэрээ хууран мэхлэхэд гэр бүл, үр хүүхдийн энергэд сөргөөр нөлөөлнө.
 
2. Гоо үзэмж
Бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэл буурч, зүс царай нь гундаад ирэхэд, түүнийг нь дагаад биеийн эрчим хүч, энерги нь давхар шавхагддаг аж. Тиймээс та үргэлж өөртөө арчаатай байж, харц дээгүүр бардам алхаарай.
 
3. Сэтгэл гутрал
Үргэлж хар бараан, сөрөг зүйлсийн тухай бодол нь таны энергийг үгүй хийдэг. Тухайн бодлын тусгал бүр амьдрал болоод хувь заяанд нөлөөлж байдаг тул та үргэлж сайн сайхан зүйлсийн тухай бодож байгаарай.
 
4. Хүсэл, сонирхолгүй байх
Хүн бүрд л хийх дуртай, түүнээсээ кайф, сэтгэлийн тайтгарал авдаг зүйлс гэж байдаг. Харин огтоос тиймэрхүү сонирхол, амьдралын идэвхгүй байх нь таны энергийг үгүй хийх болно.
 
5. Залхуу, хойрго байдал
Бүсгүй хүн бүрд төрөлхийн бүтээлч чадвар байдаг. Бүхний ур дуй, ая ухааныг олохдоо гаргууд, хөдөлмөрч байдлаараа эрчүүдээс эрхгүй ялгагдана. Гэтэл төрөлхийн тэрхүү чадвараа үхүүлж, ямарваад үргэлж залхуу хойрго байдлаар хайнга хандах нь тийм ч сайн зүйл биш юм.
 
6. Чиглүүлэх
Эх нөхрөө гавьяа, гэрэл гэгээтэй бүхэн рүү чиглүүлж, цаашдын замыг нь засах нь эхнэр хүний үүрэг.
 
7. Эмэгтэйлэг байдлаа алдах
Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдөр маш олон бүсгүйчүүд гадаа гарч эр, гэрт орж эм болсоор байгаа нь нууц биш. Гэтэл хүйсийн энэхүү тэнцвэрт байдал алдагдаж, бүсгүйчүүд нь эрчүүдийн ажилд хэт орох, эмэгтэйлэг байдлаа алдах нь сайн зүйл биш ажээ.
 
8. Атаархал
Өөрт байгаа зүйлдээ ханахгүй бусдын эд хөрөнгө, гоо үзэмжид шунах нь таны энергийг үгүй хийх бас нэгэн шалтгаан болдог аж.
 
9. Найз нөхөдгүй байх
Бүсгүйчүүд илэн далангүй, нээлттэй хүмүүс. Тиймдээ ч өөр хоорондоо болсон явдал, шинэ соргог бүхнийг хуучлан ярилцдаг. Ингэснээр стресс бухимдлыг таягдан хаяж, өөрийгөө шинэ энерги эрч хүчээр сэлбэж байдаг билээ. Тэгэж чадахгүй хуучин, үхширмэл хов ярьдаг орчноос эмэгтэй хүний энерги үгүй болж эхэлдэг гэнэ.
 
10. Өөртөө цаг гаргахгүй байх
Өөртөө цаг гаргаж, тайван байж бүхнийг бодох нь танд сайнаар нөлөөлнө. Дуртай зүйлээ хийж, түүнээсээ эрч хүч баяр баясгалан авдаг байх нь тун сайн. Өөрийгөө мартаж, бусдын төлөө хэт гүйх нь таныг хүндхэн байдалд оруулж ч мэдэх юм шүү.
 
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.