МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Эрчим хүчийг чөлөөлөх санаачилга ба “Но...

Эрчим хүчийг чөлөөлөх санаачилга ба “Ногоон тогтоол”

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар Засгийн газар “Ногоон тогтоол”-ыг баталлаа. Энэ бол түүний УИХ-ын даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажил бөгөөд Засгийн газрын тэргүүний хувиар дээрх санаачилгаа ийнхүү албажуулан баталгаажуулав. Манай улс “Ногоон тогтоол”-той болсноор түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар эрчим хүчний салбарыг чөлөөлөх эхний алхам болж байна.  Энэ тухайд Ерөнхий сайд Н.Учрал “Энэ тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдлийн нэг. Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Миний бие УИХ-ын  даргаар ажиллаж байхдаа “3*100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг эхлүүлж, алтан нарыг журамласан байсан хүнд суртлуудыг цэгцэлсний үр дүнд Чингэлтэй дүүргийн 83 айл нарны панель суурилуулаад 20 кВт хүртэлх цахилгаан эрчим хүчний хуримтлал үүсгэж, түүнийгээ төвийн шугамд нийлүүлэн орлого олох боломж бололцоог бүрдүүлээд байна. Манай улс шиг жилийн 240 өдөр нар, салхитай байдаг улс дэлхийд маш ховор. Тиймээс “Ногоон тогтоол”-оор санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож байгаа юм. Өмнө нь айл өрхүүд нарны панель, батарей суурилуулахад хэрэглээний зээлд тооцдог байсан.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар Засгийн газар “Ногоон тогтоол”-ыг баталлаа. Энэ бол түүний УИХ-ын даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажил бөгөөд Засгийн газрын тэргүүний хувиар дээрх санаачилгаа ийнхүү албажуулан баталгаажуулав. Манай улс “Ногоон тогтоол”-той болсноор түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар эрчим хүчний салбарыг чөлөөлөх эхний алхам болж байна. 

Энэ тухайд Ерөнхий сайд Н.Учрал “Энэ тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдлийн нэг. Бид өнгөрсөн хугацаанд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Миний бие УИХ-ын  даргаар ажиллаж байхдаа “3*100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх хүрээнд тодорхой ажлуудыг эхлүүлж, алтан нарыг журамласан байсан хүнд суртлуудыг цэгцэлсний үр дүнд Чингэлтэй дүүргийн 83 айл нарны панель суурилуулаад 20 кВт хүртэлх цахилгаан эрчим хүчний хуримтлал үүсгэж, түүнийгээ төвийн шугамд нийлүүлэн орлого олох боломж бололцоог бүрдүүлээд байна. Манай улс шиг жилийн 240 өдөр нар, салхитай байдаг улс дэлхийд маш ховор. Тиймээс “Ногоон тогтоол”-оор санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож байгаа юм. Өмнө нь айл өрхүүд нарны панель, батарей суурилуулахад хэрэглээний зээлд тооцдог байсан.

Тэгвэл “Ногоон тогтоол”-ыг баталснаар ногоон зээлийн ангилал руу шилжүүлж байна. Ингэснээр зээлийн хугацаа уртсаж байгаа юм. Товчхондоо, энэ төрлийн ногоон зээл авсан иргэн 60 сарын хугацаанд эргэн төлөлтөө хийх боломжтой болж байгаа юм. Ингэснээр хүссэн айл өрхүүд нарны панель, батарей тавих боломж бололцоо бүрдэж байна. Хоёрдугаарт, шугамын алдагдалтай байгаа зарим аймгийн төв дээр сэргээгдэх эрчим хүчний төслийг Эрчим хүчний яам өнөөдрөөс нээлттэйгээр сонгон шалгаруулж эхэлнэ.

Тавдугаар сарын 20-ны дотор таван аймагт  нийтдээ 150 мВт-ын  эрчим хүчний эх үүсвэр, 400 хүртэлх мВт-ын хуримтлуур бүхий эх үүсвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Хувийн хэвшил оролцоод таван аймагт нийт 400 мВт хүртэлх хэмжээний эх үүсвэр, хуримтлуурыг бий болгох боломж бололцоог Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Гуравдугаарт, энэ тогтоолоор 20 кВт гэдэг босгыг байхгүй болгож байна. Тэгэхээр хэдэн кВт байх вэ гэдгээс үл хамааран нарны панель, батарей суурилуулсан бол илүү гарснаа шууд төвийн шугамд нийлүүлэх боломж бололцоог энэ тогтоолоор олгож байна. Ногоон шилжилтийг дэмжих ажил ийнхүү гараанаас гарлаа” хэмээн мэдэгдлээ. Тэгвэл Засгийн газраас баталсан “Ногоон тогтоол”-ын хүрээнд ямар ажил өрнөж, айл өрх болон аж ахуйн нэгжүүдэд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээ хангах ямар боломж нээгдэж байна вэ. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэе.  

 

Энэ жилдээ багтан таван аймаг Нарны цахилгаан станцтай болно 

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг баталснаар дээрх боломж нээгдэж байна. Энэ хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хэнтий аймгийн Хэрлэн, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд Батарей хуримтлуурын станцыг барьж энэ ондоо багтаан ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайдад үүрэг болголоо.

Цахилгаан станц барих ажлыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг даалгаснаар өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Ингэснээр 2026–2027 оны өвлийн оргил ачааллаас хуваалцах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ нэмэгдэх зэрэг бодит ахиц гарна гэж үзэж байна.  Түүнчлэн  уламжлалт түлш эрчим хүчний хараат байдлаасаа ангижрах алхам эхэлж байна хэмээн судлаачид үзэж байна. Засгийн газраас “Ногоон тогтоол”-ыг батлан гаргаснаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өрхийн түвшнээс аж үйлдвэрийн шатанд гаргах бодлогын  ажил ийнхүү эхэллээ.

 

Эрчим хүчээр цэнэглэдэг хосолсон хөдөлгүүртэй авто машинд  “Ногоон дугаар” олгоно

Эрчим хүчний хараат байдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор  баталсан  “Ногоон тогтоол”-ын хүрээнд бүрэн цахилгаан болон туулах зай уртасгагчтай тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй ангилалд хамруулж “Ногоон дугаар“ олгохоор  шийдвэрлэлээ. Мөн энэ төрлийн авто машиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, нэгдүгээр эгнээгээр зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.   Эдгээр төрлийн автомашин нь бензин-цахилгаан хосолсон энгийн гибрид машинаас ялгаатай. Aqua, Prius шиг hybrid бус EREV, PHEV эрчим хүчээр цэнэглэдэг хосолсон хөдөлгүүртэй машин “Ногоон дугаар”-тай болж,  дугаарын хязгаарлалтгүй бөгөд эгнээгээр саадгүй зорчих боломжтой болох юм.

түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тогтоолын хүрээнд нийтийн тээвэр болон төрийн байгууллагын парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахаар тус тогтоолд тусгасан байна. Улмаар цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц байгуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгохрын зэрэгцээ техникийн нөхцөл болон сүлжээний холболтын зөвшөөрлийг шуурхай олгох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хувийн зогсоолд цэнэглэх зөвшөөрлийн шат дамжлагыг хөнгөвчилж, хэрэглээг дэмжих зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрчим хүчийг ногоон эрчим хүчээр хангах шаардлагыг ТЭЗҮ болон бусад шаардлагатай баримт бичгүүдэд оруулах өөрчлөлтийг “Ногоон тогтоол”-д орууллаа. Ийнхүү  манай улс  байгалийн нөөц болсон нар, салхины эрчим хүчээ ашиглаж, эрчим хүчний импортын хамаарлаа бууруулах чиглэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.  “Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцолж  байна.

 М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.