МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн...

Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Үнэн
Админ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг барилгын спорт заал нь тэнхлэгээрээ 18.0 х 36.0 ам метр, зоорьгүй, хоёр давхар, бассейны барилга нь тэнхлэгээрээ 24.0 x 12.0 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар барилга бөгөөд олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.