МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗА...

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна  БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй /2026.06.24/ уулзаж, хоёр улсын “Стратегийн тү…

Үнэн
Админ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна 

БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй /2026.06.24/ уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны дөрөвдүгээр сард Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажилласанд талархал илэрхийлж, төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйг тэмдэглэв.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэв. 

Түүнчлэн тээвэр, логистикийн саад тотгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол, Казахстаныг холбосон хамгийн дөт тээврийн шинэ коридорыг бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, Казахстан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг дурдаж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. 

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уул уурхай, газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулсныг сайшааж, цаашид тус салбарт Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход хоёр улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр Ерөнхий сайд цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Талууд бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам бэхжүүлэхийн төлөө буйгаа дахин нотлов.

 

 

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.