МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохио...

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэд…

Үнэн
Админ
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл авлаа.

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэгдсэн конвенцдоо ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

Тэрбээр COP-17 хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд COP-17 хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Мөн Засгийн газрын гишүүдийг хамтран ажиллах шаардлагатай гэв.

Хурлын бэлтгэл ажил 43 хувьтай байна. Зохион байгуулалтын ажил төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжээд байгаа гэв.

Хурлын үеэр 10 мянга орчим гадаад, дотоодын зочид оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг 1-2 долоо хоногоор хойшлуулахаар судалж байгаа ажээ.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.