Г.Амартүвшин: Уулзалт, хэлэлцүүлэг болгон мэдээлэл хүргэх төдий биш төр, нам, иргэдийн хамтын ойлголцол, оролцоог бэхжүүлнэ
Монгол Ардын намын гишүүн төвтэй шинэ стратеги, Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт сурталчлан таниулах, гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох зорилготой "Ардын нам-Ард түмэндээ" аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хэрэгжүүлж байна.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нараар ахлуулсан баг Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд болсон уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, экспортыг дэмжих арга хэмжээ, иргэд, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон Е-4 стратегийг танилцуулсан. Энэхүү стратеги нь гишүүн төвтэй, цахим шилжилтийг хэрэгжүүлсэн, эдийн засгийн өсөлт, ногоон хөгжил, хүний хөгжлийг дэмжсэн намын хөгжлийн шинэ бодлогыг тодорхойлж байгааг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин онцлов.

Түүнчлэн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, орчин үеийн болгох зорилгоор хэрэгжүүлж буй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг өргөжүүлэх, мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зорилготой Enam 3.0 системийн талаар Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд мэдээлэл өглөө.
Уулзалтад оролцогчдын хувьд Монгол Ардын yамын шинэчлэл, Е-4 стратеги, намын үйл ажиллагааны цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй Enam 3.0 системийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг хэлэхээс гадна Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд, тэр дундаа хөдөө аж ахуй, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.

Аяны хүрээнд хийж буй уулзалт, хэлэлцүүлэг болгон зөвхөн мэдээлэл хүргэх төдий ажил биш, харин төр, нам, иргэдийн хамтын ойлголцол, оролцоог бэхжүүлэх чухал ажил болж байгаа. Тэр ч утгаараа хангайн бүсийн хөгжил, мал аж ахуй, аялал жуулчлалын чухал төв болох Өвөрхангай аймгийн иргэдийн санал бодлыг бодлого шийдвэрт тусгах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно гэдгийг төгсгөлд нь хэллээ.
Үүний дараагаар тус багийнхан Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.