Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж болон цахим шилжилт, бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зурга дугаар сарын 29, 30 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд оролцож, тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл зөвөлгөө өгч, үйлчилгээг хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж болон цахим шилжилт, бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зурга дугаар сарын 29, 30 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд оролцож, тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл зөвөлгөө өгч, үйлчилгээг хүргэж байна.
Салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарч, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц 9 хуулийн төслийг боловсруулснаас 6 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.

Үүнд:
Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байгаа юм.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд дээрх хууль эрх зүйн шинэчлэлийн зорилго, ач холбогдол, нийгмийн хүлээлт, хэрэгцээ шаардлагыг тайлбарлан таниулахаас гадна олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайлбал,
Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголт, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах зэрэг үйлчилгээг цахим программ ашиглан үзүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон түүний харьяа 9 дүүргийн газар хэлтсүүд үзүүлэн ажиллаж байна. Эндээс мөн нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг авах боломжтой.
Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагаа, зуслангуудын талаарх мэдээллийг авч, хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцаарай. Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын 2026 оны 8,9 дүгээр ээлжийн бүртгэлд хамрагдаж боломжтой.
Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулж, хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сэргээн засах үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх захиалга авах үйлчилгээг нэг дор үзүүлж байна.
Салбарын судалгаа, ҮАМАТ, мэргэжлийн ур чадвар олгох сургалтын бодит үр дүн болон хамтын ажиллагааны ололтыг олон нийтэд танилцуулна
Мөн өдөрлөгийн үеэр Ахмад настны Үндэсний төвийн ахмадуудын гар урлалын бүтээл, Хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.