“Health&Beauty expo-2026” онцлох бүтээгдэхүүнүүд
“Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан “Health&Beauty expo-2026” эрүүл мэнд, гоо сайхны үзэсгэлэнд оролцсон онцлох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг хүргэж байна.
“Мишээл экспо” төвд зохион байгуулагдсан “Health&Beauty expo-2026” эрүүл мэнд, гоо сайхны үзэсгэлэнд оролцсон онцлох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг хүргэж байна.
Солонгос улсын Ardiem брэндийн супер коллаген хамгийн өндөр тунтай

Хүн өдөрт 15 мянган милограмм коллагенийг хүнс, тэжээлээсээ авах ёстой. Үүний 12 мянга нь “Ardiem Mongolia”-ийн бүтээгдэхүүнд агуулагддаг гэхээр хангалттай гэсэн үг. Үс, арьс, хумс, үе мөчинд хэрэгтэй амин тэжээл өгөгч хамгийн найдвартай бүтээгдэхүүнийг хаанаас сонгох вэ гэдэг нь зах зээлийн өрсөлдөөнт энэ үед харин эргэлзээтэй. “Ardiem mongolia”-д худалдаалж буй хэсэгт ЭМЯ-ны зөвшөөрлийн бичиг, олон улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн эрхийн бичгүүдээ зэрэгцүүлэн байршуулжээ. “Супер коллаген 12000” нь шингэн бага молекулт буюу peptide загасны коллаген тул бие махбодод 90–98 хувь хүртэл шимэгддэг, өндөр үр дүнтэй коллаген юм. Энэ нь нунтаг болон капсул, желатин коллагенаас 2–3 дахин илүү үр дүнтэй. Биед шингэх хугацаа ердөө 30 минут. 100 хувь цэвэр байгалийн бүтээгдэхүүн учир нөхөн төлжилтийг хурдан дэмждэг, залуужуулдаг гэдгийг тодорхой тооны хэрэглэгчид сайшаадаг аж. В витамины төрлийн найрлагагүй, сахарын орцгүй учир таргалуулахгүй, хавдрын эс дэмжихгүй онцлогтой. Элгийг ачааллаас хамгаалдаг. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэгчид Pocket zero-гоор авч болно. Хөдөө орон нутагт түргэн шуурхай хүргэж байгаа аж.

Жинхэнэ коллагенийг таних танин мэдэхүйн хялбар аргыг танд зөвлөе.
•Солонгос хэл дээр маш цэвэр, алдаагүй хэвлэлтэй
•Хайрцаг нь зузаан, чанартай картон
•Үйлдвэрлэгч: Seohung healthcare гэх мэтээт товчхон бичигдсэн
•Bath номер, үйлдвэрлэсэн огноо тод
•Hologram\scacch код \зураг шалгадаг\
•QR уншуулбал албан сайт руу орно
•Импортын гаалийн бичиг
Вэб: www.ardiem.mn
Утас: 98242222, 99143575, 77299533
Хаяг: ХУД 3-р хороо 19-р хороолол, 18-р сургуулийн зүүн талд 51-р байр 206 тоот
Салбар 1: Хангай хотхоны баруун талд “Go to market” худалдааны төв 2-р давхарт зүүн хойно 211 тоот Yuki store.
Утас: 95816600 , 9440999
Салбар 2: “Шинэ Драгон төв” – Имартын 2-р давхарт баруун урд Yuki store.
Утас: 8071 0151 ,96635453:
Салбар 3: Номин макрогийн ард, Яармаг худалдааны төв 2 давхарт шатны өөдөөс харсан лангуу.
Утас: 85286677, 89054104
Салбар 4: Баянзүрх захын зүүн урд арвижих төвийн баруун талд Саруул салоны хаалгаар ороод Yuki store
Утас: 85213377, 91770951
Салбар 5: “Нарлаг дэнж” зах, “Хүчит шонхор” захын зүүн талд
Утас: 86618836
Салбар 6: “Sunday plaza 2” -2018
Утас: 88395212
Салбар 7: Sunday plaza 2-21
Утас: 91865650
Дорнод салбар: “Хэрлэн номин”.
Утас: 99836222
Дорнод салбар 4-р байрны хойд талаас Qn cosmetics Dornod дэлгүүр
Утас: 99836222
Дархан хот: Amumall худалдааны төдийн 3 давхарт, SM shop 302 тоот
Утас: 9901-1420
“Cindella beauty”-ийн бүтээгдэхүүнүүд технологийн дэвшлээр ялгарлаа

Сүүлийн үеийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлогч брэндүүдийг худалдаалдаг “Cindella Beauty” энэ удаагийн экспод “Мөнгөн спонсор”-оор оролцож, хэрэглэгчдийн анхаарлыг татсан онцлох оролцогчдын нэг байлаа. Тэд талбайнхаа тохижилтыг неон өнгөөр шийдэж, орчин үеийн хэв маяг бүрдүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байв.
Экспогийн үеэр Солонгосын удирдлагууд болон мэргэжлийн гоо сайханчид бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, хэрэглэгчдэд шууд зөвлөгөө өгсөн нь брэндийн үнэ цэнийг илүү тодотгосон үйл явдал боллоо.
Тус хамт олны танилцуулсан бүтээгдэхүүнүүд дундаас Aida брэнд онцгой байр суурь эзэлж байна. Монгол хүний арьсны онцлогт тохируулан бүтээгдсэн энэхүү бүтээгдэхүүн нь гүн чийгшүүлэх үйлчилгээтэйгээрээ хэрэглэгчдийн дунд хэдийн танигджээ. Тэр дундаа органик нарны тос нь арьсан дээр цайрч, бөөгнөрөхгүй жигд түрхэгддэг, нүүр, гар, хүзүүнд тохиромжтой хэрэглээтэй бүтээгдэхүүн юм. Арьсыг гаднын нөлөөллөөс “шүхэр мэт” хамгаалах үйлчилгээтэй тул энэ жилийн гоо сайхны чиг хандлагад багтаж байна. Мөн шинээр танилцуулагдсан кремтэй нарны тос нь арьсны өөг дарж, эрүүл гялалзсан төрхийг бүрдүүлдэг онцлогтой.

Арьс арчилгаанд өргөн хэрэглэгдэж буй зөгийн жилийтэй toner нь арьсыг тайвшруулж, тунгалаг харагдуулахын зэрэгцээ батгашилтаас сэргийлэх үйлчилгээтэй. Органик найрлагатай тул арьсны бүтцийг алдагдуулахгүйгээр зөөлөн үйлчилгээ үзүүлдэг нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж байна.
Түүнчлэн тус брэндийн маск болон ампулийн цуврал бүтээгдэхүүнүүд арьс арчилгааны цогц шийдлийг санал болгож байна. V-line маск нь нүүрний хэлбэрийг тодруулж, хаванг бууруулан, нүхжилтийг агшаах үйлчилгээтэй бол мөнгөлөг маск нь арьсны гүнд чийг өгч, нөсөө толбыг багасгахад чиглэдэг. Харин цагаан, цэнхэр, бор ампулиуд нь арьсны өнгө сэргээх, үрчлээ багасгах, коллагеныг дэмжих зэрэг төрөл бүрийн үйлчилгээг нэг дор шийдэх боломжийг бүрдүүлжээ.
Мөн 150 граммын багтаамжтай сүүн цэвэрлэгч нь арьсны бохирдол, будгийг гүн цэвэрлэхийн зэрэгцээ сүүн хүчлийн найрлагаар арьсыг зөөлөн, толигор харагдуулахад тусалдаг байна.
Ийнхүү “Cindella Beauty”-ийн худалдаалдаг технологийн дэвшил, органик найрлага, хэрэглэгч төвтэй шийдлийг хослуулсан бүтээгдэхүүнүүдээрээ гоо сайхны салбарт шинэ өнгө төрхийг бий болгож, хэрэглэгчдийн итгэлийг улам бататгасаар байна.
Мөн өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан Duflov арьс арчилгааны аппарат нь мэсгүйгээр залуужуулах технологид суурилсан гэдгээрээ онцлог юм. Гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой уг төхөөрөмж нь хоёр төрлийн хошуутай бөгөөд нүүрийг V-line хэлбэрт оруулах, булчинг суллаж сэргээх зэрэг олон талын үйлчилгээтэй. Түүнчлэн хүний биеийн 33 төрлийн булчинг идэвхжүүлж, ядаргааг бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна.
Холбоо барих: 8898 9797
Facebook: Cindella Beauty
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24691/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.