МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм “Ирээдүйд бэлтгэх энтерпрайз хөтөлбөр”-и...

“Ирээдүйд бэлтгэх энтерпрайз хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо

Чингэлтэй дүүрэгт 2026 дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжсэн энтерпрайз аргачлалд суурилсан ерөнхий чадамж хөгжүүлэх “Ирээдүйд бэлтгэх энтерпрайз хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо.

Үнэн
Админ

Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 37, 39, 49, 57, 72, 149 дүгээр сургуулийн 30 сурагч, зургаан багш хамрагдан төсөл суурьтай аргачлалаар өөрсдийн санаачилгад тулгуурласан төслүүдийг хэрэгжүүлэн, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүллээ. Үйл ажиллагааны үеэр сурагчдын хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулж, оролцогчдод сертификат гардуулан, хөтөлбөрийн үр дүн, туршлагаасаа хуваалцлаа.

Сурагчдын хэрэгжүүлсэн төслүүдээс 72 дугаар сургуулийн “ECOOL” баг тэргүүн байр, 49 дүгээр сургуулийн “Think Tank” баг дэд байрт шалгарсан юм.

Х.Өлзийжаргал

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.