Хатгал тосгонд 1000 боодол өвс олгохоор шийдвэрлэлээ
Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амарбаясахаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хатгал тосгоны 6 дугаар багт их хэмжээний цас орсны улмаас мал хорогдох эрсдэл үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцэв.
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 03 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амарбаясахаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хатгал тосгоны 6 дугаар багт их хэмжээний цас орсны улмаас мал хорогдох эрсдэл үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцэв.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1000 боодол өвс олгохоор шийдвэрлэлээ.
Тус ажлын хүрээнд өвсийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын ачааны автомашинаар тээвэрлэж, Онцгой байдлын газрын алба хаагчид ачилт, буулгалтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.