МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцү...

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогынбайнгын хорооны өнөөдөр (2026.06.17)-ийн хуралдаан 16.00 цагт Улсын ИхХурлын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Б.Бейсен, Ж.Галбадрах, П.Ганзориг,Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр,М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нарын буюу 53.3хувийн ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд байсан Тамхины хяналтынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийнтөслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан горимынсаналын дагуу дарааллын төгсгөлд оруулж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухайхууль (Шинэчилсэн найруулга)-ийн, Нийгмийн даатгалынерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэнхуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг, Нийгмийндаатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайлан гэсэн таван асуудлыгхэлэлцсэн юм.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг дэмжлээ

Эмнэлгийнтусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамтболовсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүнсанаачилж, энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуульсанаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Байнгын хорооныхуралдаанд танилцуулсан юм. Хуулийн төслийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж,нөөцийн зохицуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг хүнтөвтэй нэгдмэл, тасралтгүй болгох, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуйболгох, засаглал, хариуцлага, ил тод байдлыг хангах үзэл баримтлалаарболовсруулсан байна. Түүнчлэн эмнэлгийн анхан болон хоёр, гуравдагч шатлалбүрийн чиг үүргийг тодорхой тусгаж, уялдаа холбоог нягтруулах, эрүүл мэндийнмэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэргаргалтыг бэхжүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдууланУлсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Батнайрамдал, Т.Мөнхсайхан, О.Саранчулууннар асуулт асууж, хуулийн төслийн ач холбогдол, шинэлэг зохицуулалт,тогтолцооны өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндөн, тодорхой хариулт авав.Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл,чанар, тусгай зөвшөөрөл, хүний нөөц, дэд бүтцийн төлөвлөлт, өөрчлөлтын цархүрээ, байгууллагуудын чиг үүргийн ялгаа, магадлан итгэмжлэл, санхүүжилтийнтогтолцооны тухай болон салбарын оролцогчдын санал, тэдгээрийг тусгасан байдал,хууль санаачлагчдын судалгаа, олон улсын чиг хандлагын талаар асууж, тодруулжбайлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагааилэрхийлж үг хэлэв.

Эмнэлгийнтусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамтболовсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжьегэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн олонх дэмжлээ.

Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 

Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээрөнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхэсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.

Хуулийн төсөлд ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулах, гарааныбизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх, даатгуулагчдын ажиллах сонирхлыг дэмжиж тэтгэвэртгарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэртогтоолгох шударга тогтолцоо бий болгох замаар нийгмийн даатгалынсангийн зарлагыг бууруулах, сайн дурын хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтынөгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлэх, урамшуулах, хэдхэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгох, ажилхөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг заримтөрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломж олгох зэрэг зохицуулалт тусгасан байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын ИхХурлын гишүүн О.Батнайрамдал, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар баталгаат тэтгэвэр, ядууралдөртөхөөс хамгаалах, төрөөс шимтгэл даах бодлогууд, олон давхаргат тогтолцоо, оюутныболон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тэдний ажилласанжилийн тооцоолол, тэтгэвэр тогтоолгох нөхцөл, малчны тэтгэвэр, тэтгэврийн нас, нийгмийндаатгалын сангийн санхүүжилтийн тогтолцоо, алдагдлын менежмент, нэрийн данс, тэтгэвэртооцох аргачлал, зөрүүг арилгах эсэх, төрийн тусгай албан хаагчид харзалуугаараа тэтгэвэрт гардаг явдлыг хэрхэн залруулах зэрэг олон асуудлыг хөндөжасуулт асуусан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа хийсвэр буюу хоосон бичилттэйнэрийн дансны тогтолцоог халж, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж иржбайгааг тодорхой танилцуулав.

Мөн Улсын ИхХурлын гишүүн П.Наранбаяр, А.Ариунзаяа, О.Саранчулуун, О.Батнайрамдал,Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар үг хэлж, Засгийн газраасулс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын даацтай реформ төлөвлөж оруулжирсэнд талархал илэрхийлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгаа сайшаасанюм. Үндэсний баялгийн санг тэтгэврийн хуримтлалын бодлоготой уядпуулах, шимтгэлийн2.0 хувийг тэтгэврийн мөнгөн хуримтлалд мөнгөжүүлж хуримлуулах тухай хуулийнхэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээуян хатан зохицуулах, тэтгэврийн насыг зөв тогтоох, ахмад настнууд, нийгмийндаатгалд даатгуулагчдын санал, шаардлагыг харгалзах нь зүйтэй гэдгийганхаарууллаа.

Хуулийнтөслүүдийг үзэл баримтлалыг хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар саналхураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

А.Ариунзаяа нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтлоо

Улсын Их Хурлынгишүүн А.Ариунзаяанарын найман гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Улсын Их Хурлынгишүүн А.Ариунзаяахууль санаачлагчийн илтгэлдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэйдавхардаагүй гэдгийг танилцуулж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд төслүүдийгнэгтгэж хэлэлцээд явах боломжтойг дурдсан юм. Хуулийн төсөлд ахмад настныхөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулаллтыг тусгасан бөгөөд цэргийн алба хаагчийнтэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсанэхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан ахмад настнууд хөдөлмөрийн болонажил гүйцэтгэх гэрээгээр ажил эрхлэх, хөлсөөр ажиллах тохиолдолд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төслийн талаар болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын ИхХурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарсанал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхүзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ

Байнгын хорооныхуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2025 оны үйлажиллагааны тайланг танилцуулав.

Тус зөвлөл 2025 онд нийгмийн даатгалын шинэчлэлийнзорилтуудыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого,чиглэл, хууль тогтоомжийг шинэчлэх,хэрэгжилтийг хангах чиглэлээр зохихарга хэмжээг авч ажилласан байна. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн олон давхар тогтолцоог нэвтрүүлэх,даатгуулагчдыг олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болгох нөхцөлийгбүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын хувийн нэмэлттэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хувийн нэмэлт тэтгэврийнсанг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих харилцааг зохицуулах “Хувийннэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьжээ. Нийгмийн даатгалын санд 2025 онд 5.2 ихнаяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 720 гаруй мянган иргэнд 5.8 их наяд төгрөгийнтэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг олгожээ. Жилийн эцсийн байдлаар нийгмийндаатгалын мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч, 1.2 сая албан журмындаатгуулагч, 170 мянган сайн дурын даатгуулагч бүртгэлтэй байна.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 505.6 мянгантэтгэвэр авагчийн тэтгэврийг 6.0хувиар нэмэгдүүлсний үр дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг,хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг болж, дундажтэтгэвэр 870.9 мянган төгрөгт хүрсэн байна. Энэхүү нэмэгдэлд 310.1 тэрбумтөгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 насны хүүхдээ асарч буй 16.9 мянганэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 3.9 мянган эцэг, эх, түүнчлэн 55.2мянган малчны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсынтөсөв болон тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлж, нийгмийн даатгалдхамруулсан байна. Өндөрнасны тэтгэвэр авч байгаа 3.6 мянган иргэн нийгмийн даатгалын тусгайзохицуулалтад хамрагдаж, тэтгэврээ 20 хувиар нэмэгдүүлсн бол нас барсан даатгуулагчийн ар гэрт олгохболон донор болж эд, эс, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгохтэтгэмжийн хэмжээг 3.0сая төгрөгөөс 4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Нийгмийндаатгалын сангийн чөлөөтүлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламжийн хэлбэрээр системийн нөлөөбүхий дөрвөн арилжааны банкинд жилийн 15 хувийн хүүтэй байршуулж, 70.2 тэрбумтөгрөгийн хүүгийн орлого олсон байна. Мөн Засгийн газрын үнэт цааснаас 27тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон байна.

Цаашид хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх,тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттайшилжих, даатгуулагчийг хуримтлалтай болгох, хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол,орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах боломжийг бүрдүүлэх, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэйуялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалыг боловсронгуй болгох, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрхашгийг хамгаалах, нийгмийн даатгалын байгууллага болон сангийн санхүүгийнсистемийг бүрэн цахимжуулах зорилтыг дэвшүүлж буйг сайд Т.Аубакиртанилцуулгадаа дурдав.

НДҮЗ-ийн 2025 онытайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун,Ц.Мөнхтуяа, С.Зулпхар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүннийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амын зорилтот бүлэгччиглэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн аргачлал, зохицуулалт уян хатан болгож,хүртээмжийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнахдаа ахиц, өсөлтийг тодорхой дурдах,урьд өмнө гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыгзөвлөв.

Байнгын хороооныхуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналуудаанэгтгэж амжаагүй тул хойшлууллаа гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.