Хуримын үйлчилгээ эрхлэгчдийн "хурим"
Монголын хамгийн том албан ёсны хуримын экспо “Trends of the world” нэрийн дор 10 дахь жилдээ "Мишээл экспо"-д өнгө алагласан, гэгээлэг өдрүүдийн түүх үлдээв. “Brand media group” ХХК нь аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, тус үйл ажиллагааг жилээс жилд сонирхол татам, сюрприз дүүрэн болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Уламжлалт хуримын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч “Wedding expo Mongolia 2026”-г Гэрлэх ёслолын ордныхон хамтран зохион байгуулсан бол, ерөнхий ивээн тэтгэгчээр Cymbol diamonds ажиллалаа. Тухайн жилдээ гал голомтоо бадраах гэж буй эсвэл эртнээс хуримын үйл ажиллагаандаа бэлтгэдэг залуу хосууд оролцогч 50 гаруй аж ахуйн нэгжийн хөнгөлөлт, урамшуулал, шинэ содон үйлчилгээг судалдаг заншил нэгэнт тогтжээ. Хамтдаа үнэ цэнийг бүтээгч эдгээр аж ахуйн нэгжүүд ч өөр хоорондоо туршлага солилцон, үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг юм.
Монголын хамгийн том албан ёсны хуримын экспо “Trends of the world” нэрийн дор 10 дахь жилдээ "Мишээл экспо"-д өнгө алагласан, гэгээлэг өдрүүдийн түүх үлдээв. “Brand media group” ХХК нь аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, тус үйл ажиллагааг жилээс жилд сонирхол татам, сюрприз дүүрэн болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Уламжлалт хуримын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч “Wedding expo Mongolia 2026”-г Гэрлэх ёслолын ордныхон хамтран зохион байгуулсан бол, ерөнхий ивээн тэтгэгчээр Cymbol diamonds ажиллалаа. Тухайн жилдээ гал голомтоо бадраах гэж буй эсвэл эртнээс хуримын үйл ажиллагаандаа бэлтгэдэг залуу хосууд оролцогч 50 гаруй аж ахуйн нэгжийн хөнгөлөлт, урамшуулал, шинэ содон үйлчилгээг судалдаг заншил нэгэнт тогтжээ. Хамтдаа үнэ цэнийг бүтээгч эдгээр аж ахуйн нэгжүүд ч өөр хоорондоо туршлага солилцон, үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг юм.
“Brand media”-чууд тайз, дэлгэцийн засалтаараа алдартай учир тэднээс оролцогчид болон хэрэглэгчид он, ондоо онцгой зүйлсийг хүсэж хүлээн эрхэлдэг гэхэд болно. Бүхий л том арга хэмжээний тайз засалт, хурим найрын чимэглэл, видео бичлэгийг бараг киноны түвшинд хийж өгдөг гойд мэдрэмжтэй, шаргуу хамт олны өөрсдөө дархалсан цор ганц арга хэмжээ бол “Wedding expo” юм. Жил бүрийн экспод 2000 гаруй хос оролцож зөвлөлгөө авдаг. Дөрвөн улирлын турш урлаг соёлын багтайгаа эвентээс эвентийн хооронд бүтээж, суралцаж, тайз, дэлгэц, ширээ, угталтын заал, хүлээлгийн танхимыг ургуулдаг эл хамт олны аливаа үйл ажиллагаанд хамтлаг, дуучид нэн хүндэтгэлтэй ханддаг. Тэдэнтэй хамтран хийж бүтээсэн нь хоёр аравнаар хэмжигдэх учраас аргагүй биз ээ. "Люмино" хамтлагийн ахлагч Б.Батхишиг буюу Бажигийн Жексон бүжиг экспоны дараа ч сошиалд хандалт ихтэй байв.
“Cymbol diamonds” ХХК-ийн захирал Э.Баяраа: Трэнд болж байгаа загваруудаа үйлдвэрийн үнээр танилцууллаа
“Brand media group” ХХК-аас зохион байгуулдаг Монголын хамгийн том үзэсгэлэнд Cymbol diamonds маань дөрөв дэх удаагаа Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа баяртай байна. Энэ жилийн “Wedding expo 2026” нь “Trends of the World” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд Cymbol diamonds маань алмазан үнэт эдлэлийн салбартаа тэргүүлэгч, Монголын хамгийн том алмазны брэндийн хувьд дэлхийд хамгийн трэнд болж байгаа, хамгийн чамин, хамгийн сонголт ихтэй хуримын бөгжний загваруудаа үйлдвэрийн үнээр танилцууллаа. Манай ерөнхий ивээн тэтгэгчийн 15 саяын хос алмазан бөгжний супер азтанаар Б.Золбоо тодорсонд бидний зүгээс маш их баяртай байна. Энэ жил хүрэлцэн ирсэн, хуримаа хийж байгаа сайхан хосууддаа аз жаргал, эрүүл энх, амьралын хамгийн сайхан бүхнийг “Cymbol diamonds”-ийн хамт олноос хүсэн ерөөе.

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын захирал С.Батдэлгэр: Гэрлэх ёслол бол хайр хүндэтгэл дагуулсан, ураг удмын баяр юм

"Гэрлэх ёслолын ордон" ОНӨААТҮГ, "Брэнд медиа" групптэй хамтран Монголд зохиогддог хамгийн том, өргөн цар хүрээтэй хуримын экспог зохион байгууллаа.
Төрийг төлөөлж, хосуудын гэрлэх ёслолыг утга төгөлдөр, бэлгэдэл дүүрэн 50 дахь жилдээ зохион байгуулж буй манай хамт олон энэхүү хуримын экспод манлайлан оролцохдоо таатай байдаг. Хосуудад хуримын ёслолоо бэлдэхэд хийхэд хэрэг болохуйц бүхий л зүйлийг нэг дор цуглуулсан хуримын экспо жилээс жилд өргөжиж байгаад баяртай байна.
Гэрлэх ёслол бол нэгхэн өдрийн үйл явдал мэт боловч, олон сар өдөр бодож, төлөвлөж, бэлддэг насан туршийн нандин дурсамж, хайр хүндэтгэл дагуулсан ураг удмын баяр юм. Энэ баяр, ёслолд олон талаас нь өнгө нэмж байдаг бүхий л байгууллагуудыг энд цуглуулж буй нь хосуудад барьж буй нэгэн бэлэг гэж харж байна. Бүхий л сэтгэл зүрхээ зориулан зохион байгуулж, оролцсон, ажилласан бүгдэд нь баярлалаа. Дараа жилийн экспогоор илүү их хөгжил дэвшил, инновац, шинэ шийдэл, өнгө аястайгаар эргэн уулзацгаая.
"Скай Резорт" ХХК-ийн Борлуулалт хариуцсан менежер П.Номин: “Wedding Expo”-д тогтмол оролцож, хуримын цогц үйлчилгээний талаар танилцуулж байна

-"Скай Резорт" ХХК нь 2018 оноос хойш хурим эвент, ёслолын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох “Wedding Expo”-д тогтмол оролцож ирсэн. Энэ үзэсгэлэн нь ресторан, зураг видео, хуримын даашинз, үнэт эдлэл, хуримын чимэглэл гэх мэт үйлчилгээний байгууллагуудыг нэг дор төвлөрүүлдгээрээ онцлог бөгөөд хуримлагч хосуудад шаардлагатай бүх мэдээллийг нэг дороос авах боломж олгодог. Ингэснээр хосуудын цаг завыг хэмнэж, төлөвлөлтийг илүү хялбар, үр дүнтэй болгодог давуу талтай юм. "Скай Резорт" ХХК нь 2012 оноос эхлэн хуримын үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд үйлчилгээ, орчны хувьд тасралтгүй шинэчлэл хийсээр ирсэн. 2019 оноос “Уулын терасс”-т гэрлэлт батлах тусгай тавцанг ашиглалтад оруулж, хуримын дараах хүлээн авалтыг зохион байгуулах боломжтой шилэн асар, зочдыг угтах зориулалттай задгай гарден зэрэг цогц байгууламжийг бүрдүүлсэн. Гэрлэлт баталгаажуулах тавцанд зочид уулын лифтээр өгсөн гардаг нь онцгой мэдрэмж, өвөрмөц туршлагыг бий болгодог. Мөн тус цогцолбор нь 500 автомашины зогсоолтой бөгөөд байгалийн үзэсгэлэнт орчинд байрлах тав тухтай, цэлгэр орчин нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд өндөр сэтгэгдэл үлдээдэг. Манай компанийн хамт олон хоолны амт, чанарт онцгой анхаарч ажилладаг бөгөөд хуримын үйлчилгээний бүхий л нарийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэж ажилладаг. Мөн сүүлийн гурван жилийн турш “Brand Media Group” ХХК-тай хамтран жил бүрийн тавдугаар сард хуримын цогцолбороо танилцуулах, чимэглэл болон зохион байгуулалтын шийдлээ харуулсан өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
Ингэснээр "Скай Резорт" ХХК нь хуримын цогц үйлчилгээний стандарт, шинэлэг шийдлийг нэг дор бүрдүүлсэн байгууллагын хувьд салбартаа өөрийн байр сууриа улам бэхжүүлсээр байна.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.