МАН: Е-4 стратеги болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг Баянзүрх дүүрэгт танилцууллаа
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E-4 стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байна. Эдгээр хороодыг УИХ-ын гишүүд анхалж байгаа бөгөөд хороодын Нарийн бичгийн дарга нар дүүргийн намын хорооны уулзалтад байлцаж анхан шатны байгууллагад ажиллаж буй гишүүдийнхээ үгийг сонсож, хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг өнөөдөр /2026.04.29/ нийслэлийн Баянзүрх дүүргийн намын хороонд ажиллаж “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг танилцууллаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E-4 стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байна. Эдгээр хороодыг УИХ-ын гишүүд анхалж байгаа бөгөөд хороодын Нарийн бичгийн дарга нар дүүргийн намын хорооны уулзалтад байлцаж анхан шатны байгууллагад ажиллаж буй гишүүдийнхээ үгийг сонсож, хамтран ажиллаж байгаа юм.

Монгол Ардын намын дарга Н.Учрал анхан, дунд шатны нэгжид хүрч ажиллах, тэнд ажиллаж байгаа гишүүдээ сонсох зорилго бүхий Е-4 стратеги боловсруулсан бөгөөд намаас явуулж буй бодлого, гишүүдийн хүсэж буй зүйл хэр нийцтэй эсвэл хол зөрүүтэй байна вэ, цаашид анхаарах асуудлуудыг сонсох нь чухал гэдгийг Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг онцлов.

Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүд эв нэгдэлтэй байх, эргэх холбоотой ажиллах, нэр дэвшүүлэлтэд анхаарахыг УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөд аль алинд нь хамаатайг намын хэлж байлаа.

Мөн намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний талаар танилцуулав. Энэхүү үнэлгээг хийхдээ олон улсын аргачлалыг ашиглан хүний хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, цахим засаглал, шинжлэх ухаан, технологи гэх зэргээр салбар, бодлого тус бүрээр хувь хэмжээг илүү нарийвчлалтай гаргасан байна.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос боловсруулан, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж буй мөрийн хөтөлбөрийнхөө бодлого, чиглэл, хэрэгжилтийн хувь хэмжээг тоймлон танилцуулсан юм.
Намын даргын дэвшүүлсэн гишүүдээ сонсдог, тэдэндээ хүрч ажиллах зорилго бүхий Е-4 стратегийг нийслэлийн дүүргүүдэд танилцуулах, мэдээлэл солилцох уулзалтыг намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн намын хороонд зохион байгуулаад байна.
Эх сурвалж: nam.mn