МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр МАН: Нийгмийн ажилтны тухай анхдагч хуул...

МАН: Нийгмийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Мөн манай улсад 6000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байгаагаас 3000 гаруй нь төрийн байгууллагад ажилладаг. Тэдний хувьд төрийн албан хаагчийн өөр өөр ангилалтай байна.

Үнэн
Админ
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.20/-ийн ээлжит хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Бүлгийн хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бүлгийн дарга Ж.Батжаргал “УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн талаар гишүүд санал, бодлоо илэрхийлж, УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлгийн түвшинд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, тооцоо судалгааг сайжруулах шаардлагатай. Мөн нийгмийн ажлын тухай ойлголтыг иргэдэд өгөх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, нэг стандарт, хариуцлагын тогтолцоог сайруулахад тус хуулийн төсөл чухал ач холбогдолтой” гэв. УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 13 хуулийн 162 заалтад нийгмийн үйлчилгээний тухай заалтуудыг тусгасан байдаг. Харамсалтай нь дээрх хуулийн заалтууд томьёоллын хувьд чанартай үйлчилгээг зорилтод хүндээ эхнээс нь дуустал хүргэж чадахгүй байна.
Мөн манай улсад 6000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байгаагаас 3000 гаруй нь төрийн байгууллагад ажилладаг. Тэдний хувьд төрийн албан хаагчийн өөр өөр ангилалтай байна. Энэ нь тухайн салбарын хавсрах үйлчилгээг хүргэдэг ажилтан болчихсон байна. Нийгмийн ажлын хүрээнд хийх учиртай хүнээ хөгжүүлэх, чадваржуулах, ахиж хүндрэхээс сэргийлэх, эрсдэлээс сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна. Хуулийн төсөлд дээрх асуудлыг шийдвэрлэхээр тусгасан” гэв. Хуулийн төсөлд Нийгмийн ажлын мэргэжлийн холбоо байгуулж, тус холбоо нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүстээ сургалт, тусгай зөвшөөрөл, мэргэшүүлэх ажлыг хариуцах юм. Ингэснээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагатай нийгмийн үйлчилгээ, халамж, хамгааллыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн ГБХНХЯ болон даатгалын мэдээллийн сантай уялдуулж нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээний мэдээллийн санг бий болгох юм байна.
#УИХ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.