МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр МАН-ыг дэмжигч сонирхлын бүлгүүдэд батла...

МАН-ыг дэмжигч сонирхлын бүлгүүдэд батламж гардууллаа

Монгол Ардын намын дарга Н.Учрал салбар бүрийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллахаар батламж гардуулав. Тэрбээр намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллах, бодлого боловсруулахад олон талын оролцоог хангах, тэдний санаачилгыг дэмжих нь чухал гэж үзэж байгаа юм.

Үнэн
Админ

Монгол Ардын намын дарга Н.Учрал салбар бүрийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллахаар батламж гардуулав.

 

Тэрбээр намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллах, бодлого боловсруулахад олон талын оролцоог хангах, тэдний санаачилгыг дэмжих нь чухал гэж үзэж байгаа юм.

 

Тодруулбал, залуучуудын холбооны сагсан бөмбөг сонирхогчдын холбоо, хүртээмж ба тэгш оролцооны клуб, залуу инженерүүд, хуульчид, багш нар, сэтгүүлчдийн холбоо, Е sport клуб зэрэг сонирхлын бүлэгт батламж гардууллаа.

 

Мөн оюутны холбооны яруу найраг, уран зураг, ууланд алхдаг, амьд хөгжим сонирхдог, спортоор хичээллэдэг, AI буюу хиймэл оюун ухааныг судалдаг оюутнууд ч сонирхлоороо нэгджээ.

 

Эмэгтэйчүүдийн холбооны тухайд бизнес эрхлэгч, сургагч багш нар, мэтгэлцээний клуб зэргээр бүлэг болсон байна.

 

Монгол Ардын намын дарга Н.Учрал сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллах тухайд хэлэхдээ “Намын гишүүдийн хэрэглээнд нэвтрүүлсэн enam 3.0 платформ дээр гишүүдээ сонирхлын бүлгээр төлөв байдлыг нь ангилж байгаа. Нийгмийн бусад сонирхлын бүлгүүдийн ч оролцоог хангана. Тэд намын хатуу дэмжигч гэхээс илүүтэй дуу хоолой, асуудлаа эрх баригч нам, төр засагт хүргэх нь чухал юм. Иймд сонирхлын бүлгүүд байгуулах, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлж байна. Цаашид сум орон нутаг, анхан шатны байгууллага дээр ийм бүлгүүдийн идэвх, оролцоог дэмжиж хамтран ажиллацгаая” гэв.

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.