МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Со...

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Лаосын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Ардын Нам 2026 оны зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны 45 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Үнэн
Админ
 

Монгол Ардын Нам 2026 оны зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны 45 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Хуралдааны үеэр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Валаксай Лэнгсавад-тай уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр намын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид идэвхтэй өргөжүүлж хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Талууд Монгол Ардын Нам, Лаосын Ардын Хувьсгалт Нам хооронд 2024 онд байгуулсан Хамтын ажиллагааг дэмжих тухай Харилцан ойлголцлын Санамж бичгийн хэрэгжилтийг хоёр тал улам анхаарч, эрчимжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлэв.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хунгээв Сугсавад нар байлцав.

Эх сурвалж: Nam.mn

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.