МАН-ын дарга Н.Учрал шинэ гишүүдэд батлах гардуулав
Монгол Ардын намд нэгдэж буй шинэ гишүүддээ зориулсан "Hello Party” гурав дахь удаагийн арга хэмжээг намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас өнөөдөр /2026.06.08/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож намд нэгдэж буй шинэ гишүүдийнхээ батлахыг гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.
Монгол Ардын намд нэгдэж буй шинэ гишүүддээ зориулсан "Hello Party” гурав дахь удаагийн арга хэмжээг намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас өнөөдөр /2026.06.08/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож намд нэгдэж буй шинэ гишүүдийнхээ батлахыг гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.
Тэрбээр “Улс төрийн намыг илүү амьд, иргэдтэйгээ эргэх холбоотой байлгах, намаас гарч буй бодлого, шийдвэрийг илүү шинжлэх ухаанчаар ард түмний ахуй амьдралд ойрхон байлгах нь намын гишүүдийн манлайлал дор хийгддэг. Тухайн цаг үед энэ намыг хэн бүрдүүлж, хэн төлөөлж, хэн эргэх холбоотой байлгаж байна вэ гэдгийг намын гишүүд шийддэг учраас улс төрийн нам бол амьд организм юм. Иймд миний хувьд намын даргаар сонгогдоод намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт хамтдаа зүтгэх үе, үеийн төлөөллийг урьж, нээлттэй хүлээн авч байгаа. Мэдлэг, боловсролтой, туршлагатай, ур чадвартай олон салбарын гишүүдийнхээ хамтын хүч, хичээл зүтгэлээр эргэн холбоотой нам болгон төлөвшүүлэхэд хамтран ажиллацгаая” гээд өөрийн дэвшүүлэн ажиллаж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогыг онцолж дурдав. 
Түүний тэргүүлж буй Засгийн газар ч дээрх дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн хувийн хэвшил, хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөл, эдийн засгийн эрх чөлөөг илүү дэмжиж буйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.
Намд шинээр элсэж буй гишүүдээ хүндэтгэлтэй хүлээн авах, намын үзэл баримтлал, үнэт зүйлс, үйл ажиллагааны чиглэлийг таниулах зорилготой “Hello Party” арга хэмжээг тогтмол зохион байгуулж буй.
Монгол Ардын нам гишүүдийнхээ бүртгэлийг баталгаажуулах, харилцаа холбоог илүү бэхжүүлэх, оролцоо, манлайллыг хангах зорилго бүхий ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна.








Эх сурвалж: nam.mn