МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫ...

МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэртэй албан ёсны уулзалт хийлээ. Сайд нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийж, хагас зуу гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа болон батлан хамгаалах са…

Үнэн
Админ
МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэртэй албан ёсны уулзалт хийлээ.

Сайд нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийж, хагас зуу гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын стратегийн чиг хандлагын талаар санал солилцов.

Дараа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын: 

-Цэргийн сургалтын хамтын ажиллагааны протокол,

-Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр,

-Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколыг тус тус үзэглэлээ.

Цэргийн сургалтын хамтын ажиллагааны протокол нь хоёр улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг харилцан сургах, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, цэргийн боловсрол, сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сургалт бэлтгэлийг дэмжих, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Эдгээр баримт бичиг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах салбарын түншлэлийг улам гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой боллоо.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр улсын батлан хамгаалахын салбарын түншлэлийг бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэрт “Олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөө” медалийг гардуулан өгсөн юм.

Энэхүү айлчлалаар хоёр улсын Засгийн газар хоорондын цэргийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 11 жилийн дараа дахин байгууллаа. 

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.