"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 5 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн. Тус төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГО, АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баасан гарагийн 14.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энд дарж, эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.
АЖЛЫН АЛБА
Эх сурвалж:
parliament.mn
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.