МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНК...

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Бүгд Найрамдах Казахстан Улсын “Freedom Holding Corp”-ын Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тимур Русланович Турлов Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа онцлов.

Үнэн
Админ

Түүнчлэн талууд дижитал үйлчилгээ, финтек бүтээгдэхүүн, төлбөрийн дэд бүтцийн хөгжил, зайнаас таньж баталгаажуулах (e-KYC) тогтолцоо, дижитал экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж, туршлага солилцох асуудлаар санал солилцож, санхүүгийн салбарын инновац, технологийн хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

kazah uulzalt2.jpg

kazah uulzalt3.jpg

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.