МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид н...

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Үнэн
Админ


Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр өргөн мэдүүлээд байгаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.06.09/ Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулахаар тогтов. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томиллоо.

Сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс өнөөдрөөс эхлэн нээлттэй хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 22-ны 17.30 цаг хүртэл бүртгэнэ. 

Санал хүлээн авах шуудан: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон

Цахим хаяг: shijirmunkh@parliament.mn

Сонсголын бүртгэл, зохион байгуулалтын талаар 95154730 дугаарын утсаар Ажлын албатай холбогдон тодруулах боломжтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.