МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг МСНЭ-ийн санаачилгаар орос хэлний гурван...

МСНЭ-ийн санаачилгаар орос хэлний гурван сарын сургалтанд хамрагдсан сэтгүүлчид сертификатаа гардан авлаа

Жил бүр Оросын суут зохиолч А.С.Пушкины төрсөн өдрөөр оросын хэл соёлыг сурталчилах өдөрлөг болдог. Орос хэл, соёл сурч, судлахыг хүссэн хэн бүхэнд “Русский дом” нээлттэй ажилладаг билээ. Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу “Русский дом” МСНЭ хамтран сэтгүүлдчэд зориулсан орос хэлний гурван сарын сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтанд хамрагдсан сэтгүүлчид А.С. Пушкины төрсөн өдрөөр болдог Оросын хэл соёлын өдөрлөгийн үеэр сертификатаа гардан авлаа.

Үнэн
Админ
 
Жил бүр Оросын суут зохиолч А.С.Пушкины төрсөн өдрөөр оросын хэл соёлыг сурталчилах өдөрлөг болдог.
Орос хэл, соёл сурч, судлахыг хүссэн хэн бүхэнд “Русский дом” нээлттэй ажилладаг билээ.
Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу “Русский дом” МСНЭ хамтран сэтгүүлдчэд зориулсан орос хэлний гурван сарын сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтанд хамрагдсан сэтгүүлчид А.С. Пушкины төрсөн өдрөөр болдог Оросын хэл соёлын өдөрлөгийн үеэр сертификатаа гардан авлаа.
 
Арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков оролцож, хэлсэн үгэндээ соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чухал хэрэгсэл болох орос хэлний ач холбогдлыг онцоллоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал В.В.Кильпякова “МСНЭ-тэй хамтран сэтгүүлчдэд зориулсан орос хэлний гурван сарын сургалт зохион байгууллаа.
 
Мөнхийн найрсаг хөрш ОХУ-ын хэл соёлыг судалж, суралцан хөршийнхөө нийгэм, эдийн засаг гадаад харилцаанд барьж байгаа бодлого гээд олон асуудлын талаар мэдээлэх эрх үүргийн хүрээнд сэтгүүлчдийн зайлшгүй судлах сурах ёстой хэлний нэг нь орос хэл гэж үзэж болно” гэсэн бол МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “МСНЭ-ээс хойд, урд хоёр хөрштэйгээ Монгол Улсаас барьж байгаа гадаад харилцааг дэмжиж сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх хүрээнд хэл соёлын сургалт, судалгааны ажилд сэтгүүлчдээ хамруулан мэргэжлээр нь хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна” хэмээв.
 
Тус төвд монголын хүүхэд залуус хэл сурахаас гадна соёл, урлагийн чиглэлээр суралцдаг байна. Өдөрлөгийн үеэр тус төвийн дуу бүжгийн дугуйланд суралцагч хүүхдүүд ая дуу, бүжиг наадмаа өргөн толилууллаа. Орос хэл соёлыг судлахыг хүссэн хэн бүхэнд тус төвийн үүд хаалга нээлттэй байдаг юм байна.
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.