М.Золбоо:”Саахалт” брэнд 21 аймгийн үйлдвэрлэгчдийг нэгтгэнэ
Бид “Саахалт” нэрийн дор 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэгтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Одоогоор найман аймгийн үйлдвэрлэгч нэгдээд байна. Залуус бид тодорхой зорилго тавьж, хүсэл сонирхлоо нэгтгэж чадсан учраас тун удахгүй маш том нэгдэл болно гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл брэндийг хөгжүүлэх тодорхой туршлага бидэнд байна. “Grand launch expo”-д малын гаралтай цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнээр оролцлоо. Манай логоноос таван хошуу малын гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлдэг гэдгийг харах боломжтой. 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна. Манайх бүтээгдэхүүнүүдээ шууд хэрэглэгчийн гарт хүргэж өгдөг давуу талтай. Үргэлж шинээр нь хүргэдэг.
“Хүнсчдийн гудамж” ТББ-аас “Grand lauch expo”-г зохион байгууллаа. Төв талбайд НЗДТГ-аас засаж тохижуулсан том цагаан асарт энэ зун үйлдвэрлэгч, экспортлогчид бүтээгдэхүүнээ танилцуулах ажлууд үр дүнтэй үргэлжилсээр байна. Тус экспод оролцож буй “Саахалт” брэндийг үүсгэн байгуулагч М.Золбоотой ярилцлаа.
-“Саахалт” брэнд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?
-Бид “Саахалт” нэрийн дор 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэгтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Одоогоор найман аймгийн үйлдвэрлэгч нэгдээд байна. Залуус бид тодорхой зорилго тавьж, хүсэл сонирхлоо нэгтгэж чадсан учраас тун удахгүй маш том нэгдэл болно гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл брэндийг хөгжүүлэх тодорхой туршлага бидэнд байна. “Grand launch expo”-д малын гаралтай цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнээр оролцлоо. Манай логоноос таван хошуу малын гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлдэг гэдгийг харах боломжтой. 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна. Манайх бүтээгдэхүүнүүдээ шууд хэрэглэгчийн гарт хүргэж өгдөг давуу талтай. Үргэлж шинээр нь хүргэдэг.

-Ингэний хоормогуудын сав баглаа их сайжирсан байна шүү. Өмнөговийнхон нийлүүлдэг үү?
-Жижиг, дунд, том гэсэн гурван төрлийн савлагаатай айраг худалдаалдаг. Хүн хэрэглэхэд хамгийн тохиромжтойгоор савлагааг шийдэж өгсөн. Ингэний боловсруулсан хоормог /буцалгаа гэж говийнхон ярьдаг/ буюу ингэний ундаа, цэвэр цэнхэр буюу ингэний нэрмэл манай гол нэрийн бүтээгдэхүүн. Хоормогийг хэрэглэгчдэд халуунаар нь хүргэдэг. Кофе шиг аягалаад хэрэглэдэг давуу талтай. Эрүүл ахуйн хувьд ингэний хоормог нь ингэний сүүгээр исгэж хийдэг уламжлалт ундаа бөгөөд шим тэжээл, шингэц, дархлаа дэмжих чанараараа онцлогт тооцогддог. Ингэний сүүнд С витамин, антиоксидант, иммуноглобулин харьцангуй өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Исгэсэн үед ашигтай бактери нэмэгддэг. Исгэлэн сүүн бүтээгдэхүүн тул хоол боловсруулалтад туслах талтай.Гэхдээ ходоодны шарх, хүчил ихтэй хүн өлөн дээрээ их уухгүй байсан нь дээр. Энэ удаагийн үзэсгэлэнд манай Өмнөговийнхон ирчихсэн байна.
“Саахалт” брэндээс хамгийн алдартай нь гэвэл боорцог, өрөмний сет. Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, амт чанарын баталгаа өгдөг. Эрэлт, хүлээлттэй байгаа бүтээгдэхүүн. Анх гаргаж авсан амт чанар нь ерөөсөө өөрчлөгддөггүй.

-Хүүхдийн бэлгийн багцууд гаргасан байсан уу?
-Хүүхдийн баярт зориулж хоёр төрлийн бэлгийн багц гаргасан. Ингэний сүүгээр хийсэн хавчуургатай жигнэмэг байна. Амтны хувьд өег, хүүхдүүд идэхэд зөөлхөн. Үзэмтэй ааруул, жигнэмэг, жижиг савлагаатай хоормог, чацарганы ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд бэлгийн багцад орсон. Жижиг бэлгийн багцандаа бид хүүхдийн баяр хүртэл захиалга авч байна. Хүүхэд наснаасаа цагаан идээ идэж сурах суурийг зөв тавихын тулд энэ ааруулыг үйлдвэрлэдэг.
-Ингэний дарс гэж сонсоогүй юм байна. Үзэсгэлэн худалдаанд танай дарс эрэлттэй байна уу даа?
-Баянхонгор аймгийн Баянлиг суманд үйлдвэрлэдэг ингэний цэвэр сүүгээр хийсэн ингэний дарс буюу виног хүмүүс сонирхож байна. Амтны хувьд маш зөөлөн. Энэ бүтээгдэхүүнээрээ амталгаат худалдаа явууллаа. Энэ бүтээгдэхүүн борлуулалт өндөртэй байгаад талархаж байна.
Н.Энхцэцэг
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.