Намын гишүүдийн санал, зөвлөмжийг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгана
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж, иргэд, намын гишүүд, ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Технологи, инновацын бодлогын хорооны Нарийн бичгийн дарга С.Мөрөн, Дадал сумын Засаг дарга Ш.Мөнххуяг, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Тэгшжаргал болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл хамтран ажиллав.
Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын намын “Е4 стратеги”, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн намын гишүүд, иргэдтэйгээ уулзах үеэр эх оронч үзэл, улс орон, орон нутгийнхаа хөгжилд хариуцлагатай оролцохын ач холбогдол, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, төрт ёсны уламжлалаа эрхэмлэн дээдлэх талаар ярилцав.
Дадал сумын ахмад гишүүдийн зүгээс тэтгэвэр, ахмад настнуудын амьжиргаа, үнийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо, намын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар санал бодлоо илэрхийллээ.

Ажлын хэсэг Дадал суманд бүтээн байгуулагдаж буй Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаатай танилцаж, төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх боломжит гарц, шийдлүүдийн талаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох төлөөлөлтэй санал солилцлоо.

Ажлын хэсгийн зүгээс ахмад гишүүдийн олон жилийн хөдөлмөр, туршлага, намын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, иргэд, намын гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлэв.




