“НАНДИН БОЛОВСРОЛ” экспо
Хүүхдийн боловсрол, хүмүүжил, танин мэдэхүй, соён гэгээрэлд чиглэсэн бодит үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын нэг нь “Нандин хөгжил сан” ТББ. Тус сан хүн амын суурьшлын шинэ бүс Яармагт байрлалтай “IC Park” олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонтой 2024 оноос хамтран үйл ажиллагаа эрхлээд байна. Нисэхийн тойргоос уруудахад байрлах "IC Pаrk" бол тэр хавийн оршин суугчид зугаалж, чөлөөт цагаа өнгөрөөхөд нэн тохиромжтой ногоон байгууламжийг цогцлоож ирсэн. Олон төрлийн мод бут, жимст ургамлууд, усан оргилуур, явган хүний зам талбайг иргэдийн ая тухыг хангасан байдлаар тохижуулж болдгийг харуулсан жишиг бүтээн байгуулалт юм.
Баяр хөөр, дуу хөгжим, гарын бэлэгтэй “Нандин үрс” өдөрлөг
Хүүхдийн боловсрол, хүмүүжил, танин мэдэхүй, соён гэгээрэлд чиглэсэн бодит үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын нэг нь “Нандин хөгжил сан” ТББ. Тус сан хүн амын суурьшлын шинэ бүс Яармагт байрлалтай “IC Park” олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонтой 2024 оноос хамтран үйл ажиллагаа эрхлээд байна. Нисэхийн тойргоос уруудахад байрлах "IC Pаrk" бол тэр хавийн оршин суугчид зугаалж, чөлөөт цагаа өнгөрөөхөд нэн тохиромжтой ногоон байгууламжийг цогцлоож ирсэн. Олон төрлийн мод бут, жимст ургамлууд, усан оргилуур, явган хүний зам талбайг иргэдийн ая тухыг хангасан байдлаар тохижуулж болдгийг харуулсан жишиг бүтээн байгуулалт юм.
“Нандин хөгжил сан” анх олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нандин үрс” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Зургадугаар сарын 1-нд айл өрх бүр л хүүхдүүддээ шинэ содон арга хэмжээгээр бэлэг барьж, баярлуулах сонирхолтой байдаг. Их хотын түгжрэлээс ангид, гэртэйгээ ойрхон "IC Park" хүрээлэнд урлаг соёлын тоглолт, багачуудын дуртай амттаны худалдаа, олон төрлийн тоглоом, зураг авахуулах талбай гээд дутуу зүйлгүй учраас оршин суугчид сэтгэл хангалуун байдаг.
“Нандин үрс” өдөрлөгт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Уранхолбоо ая дуугаа өргөн, “TX продакшн"-ы авьяаслаг багачууд бүжиг, дуу, жүжигчилсэн тоглолт зэрэг бүрэн хэмжээний үзүүлбэр бэлдэж ирдэг уламжлалтай. Өсвөр насныхны хүмүүжил, ёс зүйн төлөвшилд хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэдэг. Авьяасаа хөгжүүлэн, урлагт суралцахын зэрэгцээ, уран сайхны киногоор үзэл бодлоо илэрхийлдэг хамт олон билээ. Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд тэдний мессеж хүрэх нь гарцаагүй. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн багачуудын дунд “Авьяас” үзүүлбэрийн тэмцээн зохион байгуулж, ивээн тэтгэгч компаниудын шагналыг гардуулдаг уламжлал нэгэнт тогтсон. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны дарга, ажилтнуудын нэрэмжит бэлгийг харьяаллын сургуулийн сурагчдад гардуулж, урам өгдөг билээ. Ийнхүү хөөр баяр дүүрэн өнгөрдөг зургадугаар сарын 1-ний “Нандин үрс” өдөрлөг жилээс жилд оролцогч, сонирхогчоор хүрээгээ тэлэн, Яармаг, Нисэх, Төв аймгийн оршин суугчдын идэвх оролцоо нэмэгдсээр байна.
"Нандин боловсрол” экспо худалдан авагчдыг мэдлэгээр цэнэглэдэг
“Нандин хөгжил сан” ТББ 2024 оноос хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь уламжлал болоод байна. Дүрэмт хувцас, хичээлийн цүнх, хүүхдийн хувцас, тоглоом, бичиг хэргийн эд зүйлсээ нэг дороос худалдан авах боломжийг олгосноор мөн л Яармагийн оршин суугчдын цаг завыг хэмнэн талархлыг хүлээв. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудыг оролцуулдгаараа бусад экспоноос ялгарсан. Оролцогчдын хувьд хатуу шаардлага тавьж иржээ. Цүнх гэхэд эргономик загварын мөр, нуруу, бүсэлхийг зөв дэмжих, ачааллыг жигд тараах, доргилтоос сэргийлсэн зөөлрүүлэх системтэй, 360 градус гэрэл ойлгогч туузтай учир харанхуйд аюулгүй, усны хамгаалалттай, экологийн цэвэр материалтай, ухаалаг тасалгааны хуваарилалттай, материал, тоноглол, өнгө будагнаас хамаарсан хорт бодисын илэрцгүй гэх мэт шаардлагыг хангасан нь “Нандин боловсрол” экспод оролцдог. Анхилуун үнэрт будаг, хлоржуулсан парафин, фталат, формальдегид нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Эдгээрийг экспоны үеэр танилцуулдаг учир эцэг эхчүүд худалдан авалт хийхийн зэрэгцээ мэдлэг оюунаа цэнэглэдэг байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн урласан сурагчийн дүрэмт хувцсууд худалдан авагчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байдаг. Хүүхдийн хувцасны томоохон брэндүүд “Нандин боловсрол”-д хамгийн бодит хямдралыг зарладаг билээ. Тухайлбал, "Наран" группийн “Ovs” хүүхдийн брэнд өнгөрсөн жил бага насныханд зориулсан өнгө үзэмж, чанарын төгс шийдэлт хувцаснууддаа 80 хувь хүртэл хямдрал зарласан юм. Энэ жил COP17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа учраас автомашинууд дугаарын хязгаарлалттай. Энэхүү дугаарын хязгаарлалтаас хамааралгүй гэрийнхээ хаяанаас худалдан авалт хийх боломжийг Яармагийн оршин суугчдад “Нандин боловсрол” экспог зохион байгуулагчид олгож байна. Энэ сарын 8-наас эхлэн 24 хоногийн турш хичээлийн шинэ жилийг угтсан экспог "IC Park"-aaс сонирхон, үйлчлүүлээрэй. Тус экспод оролцож, худалдаа үйлчилгээ эрхлэхийг хүссэн хүн бүр яараарай. Худалдан авагчдын хувьд хүүхдүүдтэйгээ амарч зугаалах орчныг бүрдүүлсэн нь давуу тал билээ.
Утас: 8809-7557, 88103521