Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа.
Сонсголыг маргааш (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг (дэлгэрэнгүйг эндээс) 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томилсон бөгөөд сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс нээлттэй хүлээн авч, бүртгэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.