“New normal-2026” эрдэм шинжилгээний хурал залуусын шинжлэх ухаанч дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэнэ
Монгол Ардын намын дэргэдэх СДМЗХ-ноос эрдэмтэн судлаачид, оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, онолын мэдлэг болон практикт хэрэгжих боломжтой шийдэл бүхий бүтээлийг илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр /2026.04.14/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Ардын намын дэргэдэх СДМЗХ-ноос эрдэмтэн судлаачид, оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, онолын мэдлэг болон практикт хэрэгжих боломжтой шийдэл бүхий бүтээлийг илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр /2026.04.14/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү хурал нь судалгааны соёлыг төлөвшүүлэх, нотолгоонд суурилсан сэтгэлгээг бэхжүүлэх, нийгэм эдийн засаг, технологийн тулгамдсан асуудалд шинжлэх ухаанч гарц дэвшүүлэхэд чиглэх юм.
Түүнчлэн оюутан, залуу судлаачдыг эрдэм шинжилгээний ажилд системтэй оролцуулах, судалгааны арга зүйгээр дадлагажуулах, бүтээлийг нь мэргэжлийн орчинд хэлэлцүүлэх, нийтэд таниулах, багш-оюутан-судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндсэн зорилготой.
Цаашид энэхүү хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж, залуусын шинжлэх ухаанч дуу хоолойг бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэх тогтвортой талбар болгон хөгжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид танилцууллаа.

“New normal-2026” эрдэм шинжилгээний хурал нь зургаан салбар хуралдаантай. Оролцогчид өөрийн судалгааны ажлын агуулга, хэрэглээний чиглэлтэй уялдуулан Эдийн засаг хөгжил, Инновац, хиймэл оюун, Олон улсын харилцаа, Анагаах ухаан, Хот төлөвлөлт, Хүнс хөдөө аж ахуй гэсэн сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэх бөгөөд бүтээлийн хураангуйг ирэх зургадугаар сарын 1-ний дотор хүлээн авна. 2026 оны есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл бүтээлийг хүлээн авч, аравдугаар сарын 8-нд сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэхийг мэдэгдэнэ.
“New normal-2026” эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдаан 2026 оны аравдугаар сарын 13-наас 2026 оны аравдугаар сарын 18-ны өдрүүдэд болж, харин нэгдсэн хуралдааныг 2026.10.20-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эхний шатанд салбар хуралдаан бүрээр ирүүлсэн бүтээлийг тухайн чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн мэргэжлийн үнэлгээний баг шинэлэг байдал, аргазүйн үндэслэл, үр дүнгийн нотолгоо, практик ач холбогдол, илтгэлийн чанарын шалгуураар үнэлж, эхний шатны хэлэлцүүлэгт танилцуулах бүтээлийг сонгон шалгаруулна.
Шалгарсан болон хэвлүүлэхээр зөвлөмж авсан бүтээлд зохион байгуулагчдаас засварын хугацаа олгож, хугацаанд нь ирүүлсэн эцсийн хувилбарыг “New normal-2026” эрдэм шинжилгээний бичигт нийтэлнэ. Нэгдсэн хуралдаанд эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, мэргэжилтэн, бодлогын түвшний төлөөллөөс бүрдсэн тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, эцсийн шалгаруулалтыг хийнэ.





