МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм НИТХ-ын хуралдаанаар хотын дарга Б.Пүрэв...

НИТХ-ын хуралдаанаар хотын дарга Б.Пүрэвдагвын өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Нийслэлийн төсвийн тодотголоор орлогоо 38 тэрбум 430 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын Улаанбаатар захирагч Б.Пүрэвдагва төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцүүлнэ.

Үнэн
Админ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвын өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцэж байна.
Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар мөн Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэж байна.
Нийслэлийн төсвийн тодотголоор орлогоо 38 тэрбум 430 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын Улаанбаатар захирагч Б.Пүрэвдагва төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцүүлнэ.
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.