МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан боллоо.

Үнэн
Админ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан (2026.08.05) боллоо.

Бүлгийн хуралдаанаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан бүлгийн гишүүд асуулт асууж, санал байр сууриа илэрхийлэн, холбогдох мэдээллийг тодрууллаа.