МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн ба...

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөллөө

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

Үнэн
Админ

Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур орчмын 5.5 га газрыг хамрах тохижилтын ажлын зураг төслийн ажил бүрэн дууссан. Магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Эдгээр томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэв.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.